Хүүхэд бүрийн шинэ найз “108”

2014-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

-Байна уу? Хүүхдийн тусламжийн утас  таныг сонсож байна.

-Сайн байна уу. .... Ммм.. Би танд нэрээ хэл­мээр­гүй байна.

-Тэгэлгүй яахав. Хүүх­дийн тусламжийн утас таны нууцыг чандлан хадгалах учраас та бидэнд нэрээ хэлэхгүй байж болно.

-Болж байна. Би танаас юм асууж болох уу?

-Бололгүй яахав. Бидэнтэй бас ярилцаж болно шүү дээ?

 -Би унтаж чадахгүй байна аа.

-Өө тийм үү, чи унтаж чадахгүй байдаг... Энэ ч муу зүйл шүү. Яагаад ийм зүйл  болсон юм бол?

-Би шөнө орондоо ороод жаахан юм уншиж байгаад унтдаг юм. Гэсэн ч шөнө  дунд сэрчихээд байх юм. Миний зүүдэнд нэгэн хутгатай эрэгтэй хүн намайг дагаад байдаг юм. Тэр хүн намайг яг барьж  авах гэхээр нь би сэрчихдэг. Тэр үед надад их  аймшигтай санагддаг.

-Ммм...Яагаад ийм муухай зүүд зүүдлээд байгаа юм бол оо. Чи юу гэж бодож байна?

 -Би үүнийг кинотой холбоотой байх гэж бодож байна. Би  аав,  ээжийгээ гэртээ байхгүй үед нь аймшгийн кино их үздэг юм. 

- Энэ ч тун таагүй шүү. Чамайг ийм зүүд зүүдлээд байгааг хэн нэгэн хүн мэдэх үү?

-Үгүй.....Энэ яриа цааш хэдэн цаг ч үргэл­жилж мэднэ. Учир нь энэ жаал хүү “Хүүхдийн тусламжийн утсанд хан­даж, өмнө нь хэнтэй ч ярьж байгаагүй нууцаа хуваалцаж байна.

Аав, ээж, найз нөхөд, ах эгчдээ ч хэлээгүй зүйлээ хүүхдүүд энэ утсаар ярьж болно. Яагаад гэвэл, энэ утасны цаана хэн нэгэн сайхан сэтгэлтэй ах, эгч нар чамд туслах гээд хүлээж суудаг  юм.  Тиймээс энэ удаагийн дугаартаа бид  хүүхэд бүрт нэгэн шинэ “найз”-ыг  танилцуулах гэж байна. Мөн дүүрэг бүрт байдаг “Хүүхдийн туслах утас”-нуудыг бас дэлгэрэнгүй танилцуулах болно.

 Хамгийн түрүүнд “Чи энэ утсаар юу ярьж болох вэ?” гэсэн асуултад товчхон хариулт өгье. Чи энэ утсаар юу ч ярьж болно. Баярлаж, талархсан, хөөрч догдолсон сэтгэлээ хуваалцаж болно. Бас айгаад, нуугаад, хэн нэгэнтэй ярьж чадахгүй байгаа тэр зүйлсээ ч ярьж болно. Мөн өдөр, шөнийн алинд нь ч чамд ямар нэгэн хэцүү зүйл тулгарвал, хэн нэгэн чамайг айлгаж  ичээвэл, дарамталж сүрдүүлвэл,  зодож, цохивол  бүхнийг энэ утсанд “ховлож” болно. Энэ утас чамд цаг үргэлж туслана. Бас чиний нууцыг хэзээ ч, хэнд ч хэлэхгүй учраас чи санаа зовох хэрэггүй. Тэр чиний шинэ найз л гэсэн үг. Тиймээс чи түүнд  бүрэн итгэж болно. Харин одоо Хүүхдийн тусламжийн утасны тухай зарим нэгэн ерөнхий мэдээллийг өгье.

 

ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТСАНД ТАВТАЙ МОРИЛ

Хүүхдийн тусламжийн утас - The Child Helpline бол үндэсний хэмжээний байгууллага юм. Өдөр бүр 700 гаруй сайн дурын ажилтнуудаас бүрдсэн тусламжийн утас  8-18 насны хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ярилцаж байна.Үндэстэний хэмжээнд  тусламж, үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тусламжийн утас 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.  Төв байгууллага нь Утрехтэд байрладаг. Гэсэн ч телефон утасны шугам, чат, веб хуудас зэргээр энэ байгууллагын  төлөөллүүд  бүхий л үндэстэн даяар тархсан байдаг юм байна.  Утрехтэд энэхүү байгууллагын мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг хүүхдийн тусламжийн утасны академи байрладаг аж.

Хүүхдийн  тусламжийн утасны  үйл ажиллагаагааг анх  зөвхөн телефон утсаар эхлүүлж байсан юм байна. Харин өдгөө хүүхдүүд олон төрлийн сувгаар энэ утастай харилцдаг болжээ. Ярилцах, бичих хэлбэрээр холбогдож болох нь. Мөн  www.kindertelefoon.nl  вэб хуудаст бас хандаж болох нь. Энэ цахим хуудас нь өсвөр  насныханд зориулсан  маш баялаг мэдээлэлтэй. Хэдийгээр ажлын цаг дуусаж, хүүхдийн тусламжийн утас хаасан байсан ч хүүхдүүд   холбоо барих боломжтой юм. Энэ сайтад  хүүхдүүд  шүлэг найраг, мөрөөдөл зэрэг янз бүрийн сэдвээр  зурвас үлдээж, “Бусдадаа туслая” булангаар дамжуулан үе тэнгийнхэндээ зөвлөгөө өгдөг юм байна.

 

“ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС-108” ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРНО

Монголд  2001 оноос эхлэн хүүхдийн тусламжийн утас-1615 ажиллаж эхэлжээ. Харин 2004 оноос 1979 дугаартай болсон байна.  2006 оноос Олон улсын хүүхдийн утасны CHI  буюу Child Helpline international сүлжээ байгууллагад гишүүнээр элссэн байна. Харин одоо тун удахгүй 24 цагийн турш тусламж үйлчилгээ үзүүлэх “Хүүхдийн тусламжийн утас- 108”-ыг нээн ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ утсанд хүүхдүүд эх орны өнцөг булан бүрээс холбогдох боломжтой бөгөөд  дуудлага бүрийг хүлээн авч, хариу өгөх юм. Мөн дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүрэгтэй юм байна. Мөн л үйлчүүлэгчийн нууцыг чанд хадгалах зарчимтай ажиллана. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн ярьсан бүхий л зүйлс хүүхдийн тусламжийн утасны байшингийн дөрвөн хананы дунд үлдэнэ гэсэн үг. Тиймээс ирэх сард ашиглалтад орох тусламжийн утастайгаа нээлттэй харилцаарай. Чиний шинэ найз “Хүүхдийн тусламжийн утас-108”

 

ДҮҮРЭГ БҮРТ АЖИЛЛАДАГ “ШИДЭТ УТАС”-НУУД

• Хүүхдийн төлөө үндэсний газар     56262914

•Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн газар 70112564 11322418

•Хүчирхийллийн эсрэг үндэсний төв       70119949

•ГССҮТ-ийн Нэг цэгийн үйлчилгээ   70180139

• Хүүхдийн хүчирхийллээс хамгаалах төв  

11455000 11464060

•Дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс:

•Баянзүрх дүүрэг  70005494

•Налайх дүүрэг     99188285

•Багануур дүүрэг  70122288

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин