Иргэд долоон баллын газар хөдлөлтийг мэдрэв

2014-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Эрх чөлөөний талбай өчигдөр олны хөлд дарагдаж өнжив. Өнгө өнгийн том машин, дүрэмт хувцастай албан хаагчдаас гадна энд тэндгүй машин, техник дээр овоорсон хүмүүс олон байв. Энэ бол Нийслэлийн Онцгой байдлын газраас  зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах өдөрлөг” байлаа. Энэ жил Улаанбаатар хотын 375, Онцгой байдлын албаны 10 жилийн ой тохиож байгаа. Ойг тохиолдуулан зохион байгуулсан тус  өдөрлөгт  Онцгой байдлын ерөнхий газрын дарга онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Уламбаяр нар оролцож гамшгаас хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг онцлов.

Өдөрлөгт ирсэн хүмүүс  нийслэлийн хэмжээнд аврах ажиллагаанд ашиглаж байгаа багаж төхөөрөмж, техник хэрэгслийг гараар барьж, биеэр мэдэрч үзлээ.  Зарим нь Нийслэлийн мал эмнэлгийн газрынхныг өдөрлөгт оролцох сургаар гэрийн тэжээмэл нохойндоо сам, хошуувч авах, халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө авахаар  зорьж очжээ. Харин залуус тусгай машин дээр байрлуулсан байранд 6-7 баллын газар хөдлөлтийг  биеэр мэдрэхээр дугаарласан байв. Тэдэнд газар хөдөлсөн тохиолдолд хэрхэн нуугдах, гэрийн тавилга хэрэгслийг аюул багатайгаар хэрхэн байрлуулах зэргийг зөвлөж үзүүлэх сургалт  хийлгэсэн юм. Харин Онцгой байдлын  чиглэлээр сурдаг оюутнууд аврах багаж хэрэгсэл болох төмөр таслагч, тэлэгч, утаа соруулагч, хорт утаанаас хамгаалах баг, өргөгч, шөнийн гэрэлтүүлэгч, мод чулуу нэвтэрдэггүй аврах хантааз, зөөврийн усны 20 литрийн рило, үлээгч зэргийг сонирхон ажиллуулж үзсэн. Тэдний хувьд ихээхэн туршлага болох олдошгүй завшаан гэв.

Хүмүүст  ахуйн шинжтэй гал түймрийг яаж унтраах, гарын доорх материал ашиглан гамшгийн үед хэрэглэх аяга тавгийг хийх аргыг заав. Ер нь аврагчид иртэл иргэд анхны тусламжийг өөрсдөө үзүүлж сурах хэрэгтэй гэнэ. Хүн бүхний анхаарлыг татсан нэг зүйл бол нууран дээр аврах ажиллагаанд хэрэглэдэг 750 килограмм ачаа даадаг, 15 хүний суудалтай 15 морины хүчин чадалтай моторт завь байлаа. Мөн ус нэвтрэхгүй, усны  даралтад өртөхгүй гүний шумбалтын усны хуурай хувцсыг барьж үзэх сонирхолтой байгаа харагдав. Онцгой байдлын албаны гал түймэр үер усанд явдаг аврах ажиллагааны том том машинуудыг эгнүүлсэн нь өөрийн эрхгүй анхаарал татав. Дөрвөн төрлийн машин байна. Гэрэл холбооны, авто механик шаттай машин. Мөн дөрвөн тонн ус, 100 литр хөөстэй, найман тонн ус зөөвөрлөх хүчин чадалтай машин ч байна.  Аврах  зангилааг  хэрхэн уях талаар самбар дээр зааврыг нь зурж хүмүүст зааж байсан ч чадаж байгаа хүн цөөхөн байгааг онцгой байдлын аврагч хэлсэн юм. 

Энэ үеэр   Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн  ахмад Ж.Ганхүү  “Манайхан аранзыг зөвхөн цэргийнхэнд байх ёстой гэж боддог. Айл бүр анхны тусламжийн үүргэвч  бэлдэх ёстой”  гэдгийг онцгой анхааруулав. Тус үүргэвчинд шаардлагатай бичиг баримт, хуурай хүнс, лаа шүдэнз, нөөцөлсөн цэвэр ус, халууны шил, тэмдэглэлийн дэвтэр гээд анхны тусламжийн эм тариа бүгд байх ёстой гэнэ. Үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй  нь ажиглагдав. Тиймээс дээрх зүйлсийг гэртээ бэлдэх хэрэгтэй гэдгийг иргэд хоорондоо ярилцаж байв. Өдөрлөгийн үеэр  сурагчдын дунд зохион байгуулсан “Өсвөрийн аврагч” тэмцээний  гар зураг, эссе бичлэгийн ялагчдыг тодруулж шагнал гардуулсан юм. Нэгдсэн дүнгээр өсвөрийн аврагчдаар Налайх дүүргийн 119 дүгээр сургууль шалгарсан бол  хоёрдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль, гуравдугаар байрыг Баянгол дүүргийн 113 дугаар сургуулиуд эзэлжээ. Мөн Гамшгийн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх,  осолдсон хүнд амь дэмжих хиймэл амьсгал хэрхэн хийх талаар түргэн тусламжийн эмч нар  үзүүлэх сургалт явууллаа.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин