Монгол ур чадвар дэлхийд гайхагдана

2014-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Хөдөлмөрийн яамнаас зохиож буй “Монгол ур чадвар 2014” тэмцээн өнгөрсөн сард эхэлсэн билээ. Тэмцээний зорилго нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын чадавхи, сургалтын орчныг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх, монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэх юм. Манай улс  Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элссэн байдаг. Дээрх байгууллагаас жил бүр “Дэлхийн ур чадвар” тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд манай улсаас оролцогсдыг тодруулахаар “Монгол ур чадвар-2014” тэмцээнийг хоёр үе шаттайгаар явуулж байгаа аж. Уг тэмцээн өчигдөр Чингисийн талбайд үргэлжиллээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэнд зочиллоо. Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн оюутнууд Ерөнхий сайдын морь унаж буй зургийг урласнаа түүнд бэлэглэсэн юм. Н.Алтанхуяг “Миний халтар азаргаа унаж байх үеийн зураг байна” гэв. Хүүхдүүдийн ур чадвар сайн байгааг тэрээр сайшаав. Мөн тэдний урласан бүтээлийг хаана борлуулж буйг сонирхож байлаа. Төрийн ордонд бэлэг дурсгалын дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд түүнд хүүхдүүдийн урласан бүтээлийг тавьж борлуулж болохыг Ерөнхий сайд хэлсэн юм. Тэрээр тэмцээний хоёрдугаар шатанд шалгар­сан  багш сурагчдын хийсэн бэлэг дурсгалын зүйлс, уурхайн гүнээс аврах тоног төхөөрөмж, модон эдлэлийн бүтээлтэй танилцаж тэдэнд амжилт хүсэв.

Тэмцээнд нийслэлийн болон хөдөө орон нутгийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд оролцов. Үсчин, гоо засал, оёдол, мужаан, хавтанцар наах, өрөг, угсралт гэсэн таван төрлөөр тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд гоо засалаар Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн оюутан Г.Энх-Амгалан түрүүлсэн байна. Мөн эмэгтэй үс засалтаар Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн оюутан Б.Ундармаа, барилгын өрлөгөөр Дорнод аймгийн оюутан Б.Нямтулга, хавтанцар наах төрлөөр Дархан-Уул аймгийн оюутан Б.Мөнгөншагай болон мужааны төрлөөр Техник, технологийн дээд сургуулийн оюутан Д.Нармандах нар тус тус тэргүүн байр эзэлжээ.  Тэмцээнээс шалгарсан Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид “Дэлхийн Ур чадвар” тэмцээнд оролцох бөгөөд бэлтгэлээ хангахаар Солонгос улсад зургаан мэргэжлээр бэлтгэгдэхээр болжээ.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Манай улсын иргэд ажлын ур чадвараараа дэлхийд гайхагддаг гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд харсан. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн сэлбэгийг татвараас чөлөөлөх шийдвэрийг УИХ-аас гаргалаа. Ард иргэдээ ажилтай байлгахын төлөө ажиллаж байгаа УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье” гэв.

Мөн “Олон улсын техникийн коллеж” уг тэмцээнд оролцож буй бөгөөд барилга, уул уурхай зэрэг том компаниуд болон томоохон аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр аюулгүй байдлын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж борлуулдаг байна. Тус коллежийн сургалтын албаны менежер Т.Түмэнбаатар “Манайх төгсөгчиддөө Австралийн чадамжийн гэрчилгээ олгодог. Төрөл бүрийн аврах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт явуулдаг” хэмээв. Түүнчлэн Монголын үсчин, гоо засалчдын холбооны Ц.Цогзолмаа “Үсчин, гоо засалчдын хөдөө орон нутаг нийлсэн 10 сургуулийн 15 оюутан оролцож байна. Тэмцээнд түрүүлсэн хүүхэд дэлхийн оюутны тэмцээнд оролцох боломжтой” гэв.

Энэхүү тэмцээнд оролцсон ялагчид ирэх жил дэлхийд ур чадвараа гайхуулах юм. Тиймээс тэмцээнд оролцогчдын насыг анхаарснаа оролцогч байгууллагууд онцоллоо.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин