Г.Өлзийбүрэн: 120 сая ам.доллар хэмнэх гэрээг “Роснефть”-тэй байгууллаа

2014-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.СОДОН

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулсан Олон улсын эдийн засгийн форумын үеэр байгалийн хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээрээ дамжуулах асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгчөөс нааштай хариу сонссон тухай хэвлэлүүд мэдээлсэн. Энэ уулзалтаас Манай Газрын тосны газар, нефть импортлогчид ч ганзага хоосон ирээгүй гэнэ. Монгол Улс нефтийн хэрэглээнийхээ 60 хувийг ОХУ-аас, тэр дундаа төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” компаниас импортолж байгаа. Форумын үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Роснефть” компанийн ерөнхийлөгч Игорь Сечин нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан байна. Ингэснээр “Роснефть” компани Монголд нефтийн бүтээгдэхүүний хангамжийн дэд бүтэц бий болгох, нефть болон хийн ордод хайгуул хийх эрх үүссэн аж. Үүнээс гадна “Роснефть” компани манай “Магнай Трейд”, НИК, “Шунхлай” групптэй хамтран ажиллах, газрын тосны бүтээгдэхүүнээр хангах таван жилийн гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу ирэх сарын сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 31 хүртэл сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг манай улсад нийлүүлэх аж. Нийлүүлэлтийн өртөг нэг тэрбум доллар байх гэнэ. Мөн Сингапурын биржийн өртгөөр гэрээг хийснээр өмнөхөөсөө хямдаар шатахуун нийлүүлэх болжээ. Энэ талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурснаар манай талд ямар боломж нээгдэх вэ?

-“Роснефть” ком­панийн ерөнхийлөгч И.Сечин өмнө нь Мон­голд айлчлахдаа нефть бүтээгдэхүүнийг хоо­лойгоор нийлүүлэх болом­жийг судлах, газ­рын тосны хайгуул, судалгааны ажилд оролцох сонирхлоо илэрхийлсэн. Мөн манай авиа компаниудыг онгоцны түлшээр хангах, шинээр барих онгоцны буудалд түлш нийлүүлэх саналаа тэр үед тавьсан юм. Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурснаар эдгээр саналыг судлах, ажил хэрэг болгох чиглэлээр хамтран ажиллахаар болсон.

-Манай импортлогч компаниудтай таван жилийн гэрээ байгуулжээ. Өмнөхөөсөө хямд үнээр шатахуун  авахаар болж. Үүнээс жилд хэчнээн төгрөг хэмнэх вэ.Энэ үнэ буурснаар жижиглэнгийн үнэд нөлөөлөх үү?

-Импортлогч ком­па­ниуд “Роснефть”-тэй Сингапурын бир­жийн ханшаар гэрээ бай­гуул­сан. Өмнөхөөсөө 50-100 ам.доллараар хямд гэсэн үг. Жилийн өм­нөхөөс 300 доллараар хямд өртөг. Хилийн үнэ хямд­рахад жижиглэнгийн үнэ мэдээж буурдаг. Гэвч валютын ханш өн­дөр байгаа учраас жижиг­лэнгийн үнэд эерэг өөрчлөлт гарахгүй байх. Улс орны эдийн засагт мэдээж эерэг нөлөөтэй. Бид сард доод тал нь 7-10 сая, жилд 120 сая ам.доллар хэмнэх ашигтай гэрээ хийж чадсан.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин