“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлж энэ онд ашиглалтад орно

2014-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

“Бүтээн байгуулалтын цаг”-т ТОСК-ийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр “Буянт-Ухаа” хорооллын төсөлтэй холбоотой мэдээллийг захирал А.Гантулга өгсөн юм. Уг төслийн гүйцэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ажиллаж, Хөгжлийн банкнаас 50 сая ам.долларын санхүүжилт хийгдсэнээр 1500 хүн ажилтай болсон байна. Түүнчлэн “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны нэг м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг байгаа нь зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд болж байгаа гэнэ. Одоогийн байдлаар эхний 1764 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдээ хүлээн авахад бэлэн болжээ. Иргэдээс захиалга авах журмын хувьд ТҮЦ машинаар бүртгэл хийж, шаардлага хангасан төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлүүдийн төлөөлөл 5935 иргэн сугалаанд оролцож, 1540 иргэн байр авах болзлыг хангасан байна. 1764 байрнаас 33-39 м.кв бүхий нэг өрөө 224 байрыг иргэд захиалаагүй үлджээ. Эдгээр байрыг Засгийн газраас өгөх чиглэлийн дагуу дахин хуваарилх гэнэ.

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавих ёслол мөн өчигдөр болсон. Энэ хороололд 7000 орчим айлын орон сууц, 280 хүүхдийн цэцэрлэг, 980 хүүхдийн сургууль болон үйлчилгээний төв, соёлын төв, долоон давхар гараж бүхий иж бүрэн хороолол баригдахаас 2500 гаруй айлын орон сууц энэ онд ашиглалтад орно гэдгийг ТОСК-ийн удирдлагууд дуулгалаа.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин