Ш.Төмөрбаатар: Газар өмчлөлийн системд бүртгүүлсэн хүсэлтүүд хүчингүй болно

2014-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Нийслэлийн 52 байршилд газар өмчлүүлэх ажил ирэх сард эхэлнэ. Гэвч сүүлийн үед цахим ертөнцөөр газар өмчлөх ажил эхэлсэн талаар мэдээлэл цацагдаж системд нь нэвтрэн одоогийн байдлаар олон мянган иргэн бүртгүүлээд байгаа юм.  Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодрууллаа.

-Өмчлөлийн цахим систем бэлэн боллоо гэсэн мэдээллээс болж олон нийтийн дунд төөрөгдөл үүслээ. Энэ асуудлыг хэрхэх вэ?

-Санаатай биш санамсаргүй ийм асуудал боллоо. Ирэх сард бидний ажил албан ёсоор эхэлнэ. Мэдээж одоо бүртгүүлээд байгаа хэдэн мянган хүний хүсэлт хүчингүй гэсэн үг. Бид цахим хэлбэрээр санал авахаасаа 10-15 хоногийн өмнө  төвийн томоохон хэвлэлүүдээр зар түгээнэ. Тэр хугацаанд иргэд газар өмчлөх өргөдлөө өгнө. 

-Газар өмчлөлийн асуудлаар иргэд ямар их хүлээлттэй байна гэдгийг энэ үйл явдал харууллаа. Яг хэзээ эхлэх вэ?

-Нөгөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Энэ хуралдаанаас хугацааг товлох юм. Бидний тооцоо бол ямар ч гэсэн ирэх сарын эхний хагаст эхлэх болов уу гэсэн төлөвлөөтэй байна.  Уг нь бэлтгэл ажил дууссан.

-Газрын тухай хуульд Монгол Улсын иргэн бүр 0.07 га газар өмчлөх эрхтэй хэмээн заасан байдаг. Гэтэл та бүхэн журмандаа 0.05 га гэсэн байна. Энэ зүйд хэр нийцэж байгаа вэ?

-Газар бол хүн бүхэнд олгогддог баялаг биш. Тиймээс бид аль болох олон хүнд хүргэх олон хүнийг газартай болгох зорилгоор энэ асуудлыг оруулсан.  Бид өөрсдөө завшаад байгаа юм биш. Гэхдээ НИТХ-ын тэргүүлэгчид маань зөвшөөрөхгүй бол өөрчлөлт оруулна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин