А.Гансүх сайд өөртөө зориулж арын хаалга хийлгэжээ

2014-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Болор

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар албан тушаалаадаа томилогдсоноос хойш ажлын байрны ая тухтай байдалд онцгойлон анхаарчээ. Олонхи сайд нь өрөөгөө тохижуулахаас гадна ганцаараа орж гарах хаалга, бие засах өрөө хүртэл гаргуулсан талаар Төр, захиргааны үйлчилгээний ажилтнууд онцолж байна. Тухайлбал, Зам тээврийн сайд А.Гансүх ганцаараа орж гарахын тулд яамныхаа байрын ар талаас орох хаалга гаргуулж авчээ. Үүнд нь  төсвөөс нэлээд хөрөнгө зарцуулсан сурагтай. Яамныхаа төв хаалгаар ажилтнууд болоод ард иргэдтэй явахыг хүсээгүй А.Гансүх сайдын араас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ая тухыг эрхэмлэсэн хүн юм байна. Тэрээр яамныхаа таван давхарт байрлах  ажилчдын бие засах газрыг өөрийн болгож тохижуулан засуулсан гэнэ. Ингэхдээ орчин үеийн бие засах өрөөний жишиг байдлаар өөрчилжээ. Мөн тус яаманд байрлаж байсан Ойн газар татан буугдаж ажлын өрөөнүүд нь Л.Гантөмөр сайдын мэдэлд очиход мөн л тохижилт хийлгэж засварласан байх нь. Хуучин ойн газрынхан байхдаа супер завсар хийсэн байсан ч энэ нь Л.Гантөмөр сайдад таалагдаагүй гэх. Энэ мэтчилэн эдийн засаг хүндэрсэн энэ үед сайдууд ажлын өрөөндөө амьдрах гэж байгаа мэт төсвийг өөрийн дур зоргоор зарцуулж байгааг албаныхан дуулгалаа.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин