
Д.Гэрэл
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд өвдөг шороодсон, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар эх орондоо иржээ. Тэрээр АНУ-д Төрийн удирдлагын тогтолцооны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар явсан байсан юм. Ирсэн даруйдаа малчидтай уулзаж, санаа бодлоос нь хуваалцахаас гадна Монгол ахуйгаа санагалзсанаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Ж.Сүхбаатар намынхаа дотоод амьдралын талаар ном бичихээ мэдэгдээд байгаа. МАН-д фракц бүлэглэл ямар оролцоотой, албан тушаалд хэрхэн хүрдэг тухай баримттайгаар бичих юм байна.