Д.Пүрэвдаваа: “Ургах наран”-гийн 200 гаруй тонн бохирыг соруулж авсан

2014-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Урган наран” хорооллын хальсан бохироос орчны хөрсний бохирдол гаарч байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас тодрууллаа. 

- Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр “Ургах наран” хорооллын асуудлаар та мэдээлэл хийсэн. “Монгол мөрөөдөл”  төслийн хүрээнд “Ургах наран” хороолол баригдсан байх аа?

- “Ургах наран” хорооллын ерөнхий төлөвлөлт 2006 оноос эхэлсэн байдаг. НИТХ-ын 2007 оны 07 дугаар сарын 01-нд нийслэлийн төвлөрлийг багасгах үүднээс “Монгол мөрөөдөл” төслийг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Төслийг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын санаачилгаар 100.000 айлын орон сууц төслийн хүрээнд “Ургах наран” хорооллыг барьж эхэлсэн юм билээ. 468 тэрбум төгрөгийн өртөгтэй босгохоор НИТХ-ын 2009 оны долдугаар сарын 01-ний хуралдаанаар баталсан байдаг. Нийт 120 га газарт уг хотхонг байгуулахаар төлөвлөж, зөвхөн орон сууц барихад 267.4 тэрбум, хорооллын дэд бүтцэд 37.7 тэрбум, инженерийн бүтцэд 153.9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарч байсан байгаа. Нийслэлийн тухайн үеийн Засаг даргын Тамгын газар “Блью Скай Партнерс” ХХК-тай 2007 онд хийсэн хамтарч ажиллах гэрээнд нийслэлээс газар, дэд бүтцэд дэмжлэг үзүүлж, гүйцэтгэгч компани хөрөнгө гаргаж,  Ургах наран хороолол баригдсанаар өнөөдрийн байдлаар тус хорооллын есөн байранд 432 өрхийн 1728 иргэн амьдарч байна.

-“Ургах наран” хорооллын бохирын систем төвлөрсөн шугамд холбогдоогүйгээс багагүй асуудал үүссэн. Ер нь ийм тохиолдолд хуулийн ямар зохицуулалт байдаг юм бол?

-Монгол Улсын “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хууль гэж байдаг. Энэ хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “Засгийн газар, хот суурины ус хангамж, ариутгах татуургын талаар бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”. Мөн 4.1.1 дүгээр зүйлд “Хот суурины хэрэглэгчийн стандартын шаардлагад нийцсэн ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэршүүлэх үүрэг хүлээж, ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан байдаг. Иймээс Засгийн газар, нийслэлийн удирдлагаар дамжуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хариуцуулж, ажиллана гэж ойлгож байгаа.

-“Ургах наран” хороололд үүссэн асуудалд дүүргээс өнгөрсөн хугацаанд ямар, ямар ажил хийсэн бэ?

-2013 оны 11 дүгээр сард “Ургах наран” хорооллын бохир хальж, нийт 9 га газарт мөсөн бүрхүүл тогтсон. Баянзүрхийн товчооноос Налайх явах замд мөсөн бүрхүүл тогтож, автомашины хөдөлгөөнд нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн. Мөн хөрсний бохирдол бий болж, халдварт өвчин гарах сөрөг үр дагавар бүхий нөхцөл байдал үүсч болзошгүй болсон. Тиймээс нийслэлээс санхүүгийн дэмжлэг авч, мөсөн бүрхүүл бий болсон 2 га газрын бохир мөсийг хуулж, нийт 9  га хөрсийг ариутган халдваргүйжүүлж, ажилласан. “Урган наран” хорооллын цооногоос нийт 2223 удаагийн рейсээр 200 гаруй тонн бохирыг нь соруулж ажиллаад байна.

-“Ургах наран” хорооллын асуудлыг цаашид яаж шийдвэрлэхээр болов?

-“Ургах наран” хорооллын хувьд дүүргээс маш том ачаалал үүрч, удаан хугацаанд ажиллалаа. Өвлийг ч өнөтэй давлаа. Өчигдөр хуралдсан нийслэлийн удирдах зөвлөлийн хуралдаанаас “Ургах наран” хорооллын асуудлыг цаашид нийслэл хариуцаж, онцгойлон анхаарч ажиллахаар боллоо. Хотын удирдлагууд “Ургах наран” хорооллын бохирын системийг анхааралдаа авч, Хотын ерөнхий менежер Б.Бадрал даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхлээр цаашид “Ургах наран” хорооллын бохирын систем төвийн шугамд холбогдож, тус хорооллын 432 өрх хэвийн нөхцөлд амьдрах боломжтой болно.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин