“Шинэ үе” нууц бүлгэмээс эхтэй ардчиллын хөдөлгөөн

2014-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

1988 оны арванхоёрдугаар сарын 10-нд С.Амарсанаа, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан нарын залуус Улаанбаатар хотноо “Шинэ үе” нэртэй нууц бүлгэм байгуулж, төрийн бодлогыг эрс шүүмжилсэн агуулга бүхий ухуулах хуудас бичгийн машин дээр бичин хотын төвийн гудамжуудад шөнийн цагаар нааж эхэлжээ. 25 жилийн тэртээх энэ нууц бүлгэмийн үйл ажиллагаа 1990 оны ардчилсан хувьсгалын эхийг тавьсан гэдэг.

Улмаар 1989 оны дөрөвдүгээр сард тус бүлгэмийн гишүүн, сэтгүүлч С.Цогтсайханы “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг улс төрийн сэдэвтэй дуунууд Монголын радиогоор нэвтэрч өөрчлөлтийг хүсэмжилсэн залуучуудын сүлд дуу болсон билээ. Мөн оны есдүгээр сард МУИС-ийн Математикийн тэнхимд Д.Ламжав, П.Улаанхүү нар улс төрийн бүлгэм байгуулж, “Хайд парк” нэртэй сонинг тогтмол эрхлэн гаргах болжээ.

“Хайд парк” сонинд  1989 оны есдүгээр сар. МУИС-ийн төв байранд “Хайд парк” нэртэй ханын сонинг тус сургуулийн багш Ламжав эрхлэн тогтмол гаргах болсон байна. Энэ сонинд нам, засгийн удирдагчдыг шүүмжлэхээс гадна нийгмийн байгууламжийн зөв эсэхэд эргэлзсэн өгүүлэл, нийтлэл гарч эхэлжээ.

Мөн онд түүнчлэн улс нийгмийн өнгө төрхийг өөрчлөх зорилготой “Залуу эдийн засагчдын клуб” ч ажиллах болсон юм. Ингээд, 1989 оны арваннэгдүгээр сарын 26-нд эхэлсэн “Залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөн”-д оролцсон залуучууд нам, засгийн бодлогыг эрс шүүмжилсэн бөгөөд үүнээс хэдхэн хоногийн дараа, арванхоёрдугаар сарын 10-нд Залуучуудын ордны өмнө болсон цуглаан дээр Монголын ардчилсан холбоо байгуулагдсанаа албан ёсоор зарласан түүхтэй. Тэрхүү анхны цуглаанд 200 гаруй хүн оролцсон бол дараагийн цуглаанд 2000 гаруй хүн оролцон цар хүрээ нь огцом тэлж эхэлсэн билээ.

Харин үүнээс өмнө, 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ховд хотод Багшийн дээд сургуулийн багш, оюутнууд жагсан анд удаа МАХН-ын Улс төрийн товчоог огцруулах шаардлагыг анх тавьсан юм. Ховдын жагсаалаас хоёрхон хоногийн дараа Эрдэнэтэд мөн л цөөнгүй хүн оролцсон жагсаал болжээ.

25 жилийн өмнө ийнхүү залуу сэхээтнүүдийн санаачилгаар Монголын улс төр, нийгмийн тогтолцоог бүхэлд нь өөрчилсөн ардчилсан хувьсгалын дөл бадарч эхэлсэн түүхтэй.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин