Эрчүүд хийморийн овоогоо цэвэрлэлээ

2014-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хүсэл сонирхолтой байгууллагууд нэгдэн өглөө эртлэн Хийморийн овоог зорьлоо. Энэ удаа хийморио сэргээн хүслээ шивнэх гэсэн хүсэл өвөртөлсөнгүй.  Хадаг яндар, элдэв шил, лаазанд дарагдсан  овоогоо цэвэрлэх зорил­го­той очсон юм. Байгаль хамгаалах сан, “Дагшин байгалийн андууд” ТББ, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хамт олон энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн юм.

Хийморийн овоо маань сүүлийн үед хадган овоо болон намирах болжээ. Уг нь эдийн дээд хадаг гэж бид эрхэмлэн дээдэлдэг ч гэлээ уул овоо, мод бутанд зүүж ирсэн түүх үгүй билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд хаа сайгүй хадаг уях болж, энэ нь эргээд байгаль дэлхийгээ бохирдуулж байгаа талаар аянд оролцогчид хэлж байв. Мөн хятадууд хадгийг нефтийн шараар хийдэг болжээ. Энэ нь аливаа газарт уяхад тасрахгүй, төмөр утас шиг бат бөх болсон гэнэ.

Мөн байгаль дэлхийн хөрсөнд шингэхдээ тун удаан бөгөөд маш их хор хохирол учруулдаг байна. Тиймээс бидний эрхэмлэн дээдэлдэг хадаг байгаль хамгаалагчдын хувьд бол дайсан нь болж хувирсан байна.  Мөн хадгийг овоо мододдоо зүйхгүй байх нь байгаль дэлхийдээ өгч байгаа бас нэгэн бэлэг болж байна. Уг нь монголчууд гэрийнхээ гаднаас уул усандаа цай сүүнийхээ дээжийг өргөдөг, дотоод сэтгэлдээ сүслэн залбирдаг байсан бол өдгөө уулан дээрээ гарч, овоо дээрээ очиж байж энэ үйлдлээ хийдэг болсон.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас дэргэд нь очиж, дээр нь гарч байж хийморь лундаа сэргэж, ажил амьдрал тэгшрэх  юм шиг сэтгэдэг болсон гэнэ. Энэ буруу тогтолцоог халах нь зөв гэдгийг Хийморийн овоог цэвэрлэж буй ажлын хэсгийнхэн хэлж байв.

Тэдний энэ цэвэрлэгээ зөвхөн Хийморийн овоогоор дуусахгүй. Цаашид Туул голын сав газарт багтах 20 гаруй овоог цэвэрлэнэ гэлээ. Байгаль хамгаалах сангийн тэргүүн М.Хүрэлсүх “Бид байгаль дэлхийтэйгээ ингэж харьцахаа болих хэрэгтэй. Мөн дуртай газраа овоо, суварга босгодог болжээ. Түвдийн ард түмэн нэг хэсэг яг ийм байсан гэдэг. Гэтэл тэдний хувь заяа сайн болоогүй л байна. Тиймээс уламжлалаа бодсон ч гэлээ бид энэ үйлдлээ зогсоох хэрэгтэй” гэлээ. 

Мөн ирэх зургадугаар сарын 6-нд Бурхан Халдун уулын Босгын давааны овоон хогийг цэвэрлэнэ. Бөө нартай хамтран тэрхүү овоог цэвэрлэхийн зэрэгцээ хийморийг нь сэргээх юм байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин