Шүүхийн тогтолцоог зөвтгөх, шударга ёсыг сэргээн мандуулахын тулд яах ёстой вэ?

2018-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.МӨНХСАЙХАН Хууль зүйн ухааны доктор (PhD), өмгөөлөгч   Өмгөөлөгчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулахгүй байгаа тухайд: Саяхан Монгол Улсад Өмгөөллийн байгууллагын үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрөөсөн. Одоо иргэний эрхийг хамгаалах энэ сайхан байгууллагын 100 н жилийн түүх бичигдэж эхэлсэн байгаа. Өнөөдөр Шүүх, Прокурорын байгууллагын үйл ажиллагаа даасан хуулиудаар баталгаажсан байхад эдгээр албан тушаалтангуудтай эн тэнцүү мэтгэлцэж, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах мэтгэлцээнд орох чиг үүрэг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн өмгөөлөгчдийн үйл ажиллагааны эрх зүйн баталгаа байхгүй байна. Үүний гор нь Өмгөөлөгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорт хандахад нэг ч удаа хариу авахгүй байгаа, хариуг доод шатны албан тушаалтангууд өгөөд, “өмгөөлөгчийн гомдол, эсвэл хүсэлтийн хариуг дээр дурьдсан албан тушаалтангууд яагаад өгөхгүй байгаа юм бэ” гэсэн асуулт хариултгүй үлдэж байгаагаас харагдана. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй гэж тунхагласан атал өнөөдөр яагаад ийм байдалд хүрэв ээ ? Төрийн эрх мэдэлд ямар ч хамаагүй хүрч, зөөлөн сэнтийд шигдэгсэд Төрийг өөрийн явцуу эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болгон хувиргаж, хууль хүчний байгууллага, тэр байтугай цэргийн хүчийг өөрсдийн “томилгооны шууд хараат болгох” аргаар өөрсдийн эрх ямбаа үе дамжуулан хадгалахыг чармайж байна. Үүний нэг тод жишээ нь, 2015 онд УИХ-д өргөн баригдсан Өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй 3 жилийн нүүр үзсэнээс харагдаж байна. 2012 онд АНУ-ын тогтолцооны элементүүдийг Монголд нутагшуулах гэж оролдсоны гайгаар өнөөдөр хуульчийн сонгон шалгаруулалтад ороогүй, тэр байтугай эрх зүйн боловсрол ч үгүй хүн өөрийгөө “өмгөөлөгч” гэж танилцуулах, улмаар захиргаа, иргэний хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд орж үйлчлүүлэгч иргэдийн эрх ашгийг хохироогоод явж байна. Төрийн эрх мэдлийг хувиарлан хэрэгжүүлэх сонгодог тогтолцоог хэрхэн гажуудуулсан тухайд: Дэлхийн олон улсын туршлагаас харахад, эрдэмтдийн судалгаа бүтээлээс харахад Төрийн эрх мэдлийг нэг байгууллага биш, харин хэд хэдэн байгууллага хуваан хэрэгжүүлж, харилцан тэнцвэртэй байх, харилцан хяналттай байх нь нийгмийн хөгжлийг зөв гольдрилд оруулахад ихээхэн чухал гэдэг нь нэгэнт тогтсон зүйл. Үүнийг янз бүрээр өөрчилж, шинэ шинэ зүйл туршиж үзээд байх нь маш их хор хөнөөлтэй гэдгийг 1990 оноос хойшхи энэ 28 жилийн гашуун түүх бэлхэнээ харуулж байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг Хууль тогтоох, Хууль хэрэгжүүлэх буюу Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэл гэж 3 хуваан хэрэгжүүлэх, эдгээр эрх мэплийг хэрэгжүүлэгчид нь хоорондоо харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байх нь чухал байдаг. Үүний дээр Хяналтын эрх мэдэл байх ёстой, хуучнаар манай Улсад Ардын Хянан шалгах Хороо энэ эрх мэдлийг гүйцэтгэж байсан. Энэ хяналтын байгууллагыг үгүй хийгээд л Төрийн өмчийг маш хурдан хувааж залгисан... Хууль тогтоох байгууллага буюу өнөөдрийн УИХ гагцхүү хууль тогтоох, түүнийгээ сурталчлан таниулах, хэрэгжилтэд нь ямар нэг байдлаар судалгаа шинжилгээ, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. ёстой, Хууль хэрэгжүүлэх буюу Гүйцэтгэх засаглал (Засгийн газар, түүний харъяа байгууллагууд) УИХ аас тогтоосон хууль, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шаардлагатай бол хуулийг хэрэгжүүлэх горимыг тогтоосон  журам гарган мөрдүүлэх эрх, үүрэгтэй. Шүүх засаглал нь Хууль тогтоогчийн баталсан хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан, хууль, хууль тогтоомжид нийцсэн дүрэм, журмын зөрчлийг шалган тогтоох, хянан шийдвэрлэх эрх, үүрэгтэй. төрийн эрх мэдлийг хуваан хэрэгжүүлэх харилцан тэнвэртэй байгууллагуудын тогтолцоо ердөө л ийм зарчмаар ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр УИХ нь өөрөө нэг гараараа хууль тогтоож, нөгөө гараараа хэрэгжүүлж, хөлөөрөө хэрэгжилтийг хянаж байна. Үүний маш тод бөгөөд харамсалтай тод жишээ гэхэд, УИХ гишүүн Чуулганы танхимд гүйж орж ирэн Төсвийн хууль батлаад, Сайдын өрөөндөө гүйж орон нөгөөхөө хэрэгжүүлээд, эргэж Танхимд гүйж орж ирэн Гүйцэтгэлийг хянаж байна... Үүнийг зогсоодог нэг ч байгууллага алга. Засах арга зам гэвэл хууль тогтоогч нь хуулиа тогтоох, хэрэгжүүлэгч нь түүнийг хэрэгжүүлэх, шүүх нь шүүхээ л хийх, аль аль нь бие биенээсээ томилгооны хараат бус байх” явдал. Шүүх засаглал гэж ву вэ, үүнд ҮХЦ багтдаг эсэхийн тухайд: Шүүх засаглал гэдэгт нийгмийн харилцаанд оролцогчид, түүний дотор иргэн байгууллагаи хэн ч бай, хоорондын харилцааны явцад үүссэн эрүү, иргэн, захиргааны шинжтэй буй асуудлуудыг эв зүйн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэж чадахгүйд хүрсэн тохиолдолд шүүх засаглалыг хэрэгжүүлэгч байгууллага түүнийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Шүүх засаглал гэдэгт ганц шүүх хамаарахгүй. Үүнд эрүү, иргэн, захиргааны хэрэг, мөн зөрчил болон Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид бүгд хамааралтай. Өөрөөр хэлблэ, хэрэг бүртгэгч ч шүүх засаглалыг хэрэгжүүлэгч, тэнд маргаантай асуудлын бодит үнэнийг тогтоох чиг үүргээ зүй ёсоор хэрэгжүүлсэн бол эцсийн шат буюу шүүх дээр шударга ёс тогтоогдож хэн аль нь сэтгэлдээ гомдол тээхгүй явна. Ийм ч учраас мөрдөгч, прокурор, шүүгч бодит үнэнийг тогтоох үүрэгтэй гэж ЭХХШ хуулиар тухайлан тогтоосон. Шударга ёс гэж юу вэ, хэн тэрийг тогтоох вэ: Шударга ёс гэдэгт хүлээх хариуцлага нь тодорхой, түүнийгээ хүлээх нь зайлшгүй байх шинж чухал. Үүнийг ганц шүүхээс хүлээх хэрэггүй, Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч бүхэнд, үүний дотор мөрөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгч, тэр байтугай хохирогч, хохироогч иргэд бүхэнд энэ ойлголт хамааралтай. Үүний эх сурвалж нь нийгмийн ёс суртахуун, үүнээс улбаалаад хувь хүний ёс суртахуун... үүнээс улбаалаад ахуйн гачаалаас гарсан иргэн... гээд хөвөрнө. Шийдэх арга зам нь цөөхөн хүн амтай улс оронд хэрэгжүүлж болох тогтвортой хөгжлийн арга зам... Тогтвортой хөгжил гэдэгт өнөөдрийн хөгжил, маргаашийн ирээдүйгээ устгахгүй, маргаашийн суурийг зэрэг цутгаж явах гэсэн ойлголт багтана. Түүнээс биш манай улсад тухайн мега төсөл онц хэрэгцээгүй, түүний зэрэгцээ ажиллах хүчин, болдовсон хүчин хүрэлцэхгүйг мэдсээр байж эрх мэдэлтэй байдлаа далимдуулан дэлхийн хэмжээний том том төслүүдийг Монголд хэрэгжүүлнэ гэж шийдвэр гаргах, дундаас нь мөнгө завших, улмаар гадны ажиллах хүчин олноор импортолсноор цөөн тоотой үндэстэн уусаж алга болох аюулд өртүүлэхийг хэлэхгүй. Шүүхийн тогтолцоог зөвтгөх, шударга ёсыг сэргээн мандуулахын тулд яах ёстой вэ гэвэл: Ард түмэн төрийн эрх мэдлийн цорын ганц эх сурвалж, төрийн эрх мэдлийг төлөөлөөрөө дамжуулан хэрэгжүүлэгч л юм бол Засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийг бие биенээс үл хамаарах, мөн харилцан тэнцвэртэй байх зарчмын хэрэгжилтийг хангах. Үүний тулд Хууль тогтоогчид давхар ажил хашихыг хориглох, Засгийн газрыг УИХ-ын хамаарлаас гаргаж, хараат бус болгох, үүний тулд Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч толгойлж, босоо удирдлагаар хангах, хариуцлагаа биечлэн хүлээдэг байх, анхан болон давж заалдах шатны шатны шүүхийн шүүгчдийг тухайн тойргийн сонгогчид, харин УДШ- ийн шүүхийн шүүгчдийг нийт сонгогчид мөн  тодорхой хугацаатай сонгодог байх. Хууль тогтоогч нь хуулиа л тогтоодог, мөнгө төгрөг захиран зарцуулдаггүй байх, тойрогт олон тэрбум төгрөг зарцуулж, сонгогчдыг худалдан авдагаа болих тогтолцоог бий болгох, Гүйцэтгэх засаглалынхан Хууль тогтоогчоос хараат бус байж, нэгэнт тогтоосон хуулийг нэг мөр хэрэгжүүлдэг байх, шүүх нь томилгооны хараат байдлаас ангижирж шүүхээ шударгаар хийдэг байхад болоо. Эх сурвалж: www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 57 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

9 цаг 0 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

10 цаг 12 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

10 цаг 46 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

17 цаг 26 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

17 цаг 41 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

17 цаг 41 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14