
Б.ЗАЯА
Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн музейгээс долоон ширхэг бурхан хулгайлсан этгээдийг цагдаагийнхан баривчилжээ.
Хийдэд энэ сарын 18-19-нд шилжих шөнө хулгай орсон мэдээллээр аймгийн Цагдаагийн газар, ЦЕГ-ын ЗБГХТГ, ЭЦГ-ын мөрдөгчид долоо хоногийн турш ажилласны үр дүнд гэмт этгээдийг өнгөрсөн бямба гаригт саатуулж чадсан байна.
Энэ тухай албаны эх сурвалж “Алдагдсан бурхдыг Улаанбаатараас олсон. Хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай учраас хэрэгтний тухай мэдээлэл өгөх боломжгүй. Ямар боловч үнэт зүйлсийг худалдан борлуулаагүй байсан” гэв.