"ICT-Expo 2014" эхэллээ

2014-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Төгс

Мэдээлэл, харилцаа холбооны дэвшил, хөгжлийг хайсан хэн бүхний сонирхлыг татдаг “ICT-EXPO-2014” үзэсгэлэн найм дахь жилдээ Мишээл экспо төв нээлтээ хийлээ. Харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөгжлийг таниулдаг уг үзэсгэлэн нь энэ жил байгууллага, компаниудын олон ухаалаг технологийг танилцуулж байгаагаараа онцлогтой болж байна. Үзэсгэлэнд хувийн хэвшлийн 57 компани, төрийн 13 байгууллага оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг энэ сарын 26-ныг дуустал үзүүлэх юм. Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярт ой тохиож буй энэ жил мэдээллийн технологийн чиглэлд олон дэвшлийг хэрэгжүүлэхээр хичээж байгаагаа Засгийн газрын агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцоллоо. Мөн цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, төрөөс иргэдэд хүргэж буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн долоон зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудаа энэ үеэр танилцуулах юм байна.

Үзэсгэлэнд Монголын үүрэн телефоны оператор компаниуд болох Скайтел, Мобиком, Юнител, Жи-Мобайл компаниудаас гадна компьютер худалдааны дэлгүүр, программ хангамжийн компаниуд, телевизийн сувгууд өргөнөөр оролцож байгаа юм. Тэд хэрэглэгчийн гар утсанд зориулсан олон төрлийн дэвшилтэт аппликэйшн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж, хэрэглэгчдэд аль болох ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд анхаарч байгаа нь харагдаж байсан юм. Монголын үндэсний хайлтын систем болох moogol.mn сайт ашиглалтад орсон, анхны цахим аппликейшний их дэлгүүр болох Скайтел компанийн mapps аппликейшний нээлт гээд олон сонирхолтой технологийн шийдлүүд үзэсгэлэнг зорих хэн бүхнийг хүлээж байна. 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин