Энэрэнгүй гэх Гэмт хэргийн тухай хуулийн төслийг танилцуулж байна

2014-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Болор

Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж байна. Нэршлээсээ эхлээд маргаан дагуулж байгаа энэ төслийг эрдэмтэн судлаачид ингэж тайлбарлаж байна. Үүнд, “Эрүүгийн хууль гэсэн нэр томъёо Монголын хууль зүйн судлалд их олон жилийн өмнөөс хэвшиж тогтсон. Эрүүгийн гэх энэ үг бол Монгол хэлэнд эртнээс ял зэм гэсэн утгатай явж ирсэн. Нөгөө талаас Эрүүгийн хууль нь хоёр гол асуудлыг зохицуулдаг. Нэгдүгээрт, тухайн улс оронд ямар үйлийг гэмт хэрэгт тооцох вэ. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хэр хэмжээтэй ял шийтгэл ногдуулах вэ гэж. Ийм байтал Гэмт хэргийн тухай хууль гээд нэрлэчихвэл ялын тухай асуудлыг орхигдуулж байгаа юм. Тэгэхээр эрүүгийн гэдэг уламжлалт нэр томъёо нь гэмт хэрэг, ял хоёроо багтааж явсан нэр томъёо. Дээрээс нь гудамжинд нус цэр, тамхины иш, хог цаас хаях нь одоогийн Захиргааны хариуцлагын тухай хуулиар бол захиргааны зөрчил. Гэтэл цаашдаа иймэрхүү жижиг зөрчлүүд гэмт хэрэг болно. Үүнээс гадна хамгийн ноцтой асуудал нь өнөөдөр Монголын өсвөр үеийнхэн толгой дараалан гэмт хэрэгтэн болохоор байна шүү дээ.  Яагаад гэхээр одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд найман гэмт хэрэгт 14-16 насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Бусдыг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулах, хулгайлах, булаах, дээрэмдэх, хүндрүүлэх шалтгаантайгаар танхайрах гэх мэт хэрэг хамаарна. Гэтэл төслөөр 14 насанд хүрсэн л бол Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрсэн хүүхдүүд Эрүүгийн хуульд заасан үйлдэл хийвэл гэмт хэрэгт тооцогдоод шийтгэлээ хүлээх юм шиг байна. Ер нь төсөл боловсруулагчид Монголын нийгмийг ингэж гэмт хэрэгжүүлж, шоронжуулахын тулд хэчнээн их эдийн засгийн зардал болоод хүний нөөц орно гэдгээ тооцолсон юм болов уу. Хамгийн гол нь захиргааны эрх зүйн зөрчлийг гэмт хэрэг гэж тооцсоноор бүх мэргэжлийн хүмүүс цаашдаа үйл ажиллагаагаа явуулахад их төвөгтэй болно” гэжээ.  Төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

http://www.parliament.mn/laws/projects/368

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин