Баруун бүсийн урлагийн мэргэжилтнүүд чуулав

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЭНХТУУЛ Даяаршиж буй өнөөгийн нийгэмд  монголчуудын бусдаас ялгарах гол онцлог юу вэ. Энэ асуултад Монголыг зорин ирсэн дэлхийн олон орны жуулчид нүүдэлчдийн өв соёл, ардын язгуур урлаг, морин хуур, бий биелэгээ, алдарт хөөмэй, уртын дууг нь  гайхан биширч явдгаа хэлэх байх. Монголын язгуур урлагийн хэд хэдэн төрөл ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр бүртгэгдэж, тэр хэрээр дэлхийн хүн төрөлхтөн Монголын гайхамшигт өв соёлыг судалж, сонирхож байна. Мөн Монголоо сурталчилахад язгуур урлагийн хамтлагууд ч онцгой үүрэг гүйцэтгэж байгааг  энд дурдах хэрэгтэй. Тэгвэл ардын авьяастнуудын өлгий нутаг гэгддэг баруун аймгуудын театр чуулга, урлагийн байгууллагуудыг Завхан аймаг дахь СУИС-ийн салбар Хөгжим, бүжгийн коллеж урлагийн мэргэжилтнээр ханган ажилладаг гэдгийг энд дахин тодотгох хэрэгтэй.  Тэртээх 1988-1989 оны хичээлийн жилд нийт найман багш, 88 сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Завханы Хөгжим бүжгийн коллеж одоо 250 гаруй сурагчтай, есөн чиглэлээр урлагийн мэргэжилтэн бэлтгэж, баруун таван аймаг төдийгүй нийслэл хотын урлагийн байгууллагуудад боловсон хүчин бэлтгэн нийлүүлдэг болсон байна. Завхан аймаг дахь СУИС-ийн салбар Хөг­жим, бүжгийн коллежийн хамт олон түүхт 30 жилийнхээ ойг өнгөрсөн сарын 21-23-ны өдөр төрөлх сургууль дээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь “Баруун бүс-урлагийн боловсрол” эрдэм шинжилгээний бага хурал байв. 30 жилийн өмнө үүдээ нээж байсан тус сургуулийн хамт олон өнөөдөр “Баруун бүс-урлагийн боловсрол” гэсэн нэгэн том асуудлыг хэлэлцэж байгаа нь яг л ид хийж бүтээх идэр насандаа явааг илтгэх чухал үйл явдал байв. Хурлыг нээж, Хөгжим бүжгийн коллежийн захирал Ш.Энхжаргал  үг хэлэв.  Тэрээр “Монгол уламжлал, ардын язгуур урлаг, соёлын биет болон биет бус өвийг  хадгалан хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэхэд энэхүү эрдэм шинжилгээний бага хурал чухал ач холбогдолтойг онц­лоод, баруун айм­гуудыг урлагийн мэргэ­жилт­нээр хангах зорилготой Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, сургалтын чанарыг сайжруулах, багш оюутнуудыг хөгжүүлэх, дэмжих олон санал, санаачлагыг энэхүү хурлаар хамтран хэлэлцэж, санал бодлоо солилцох бо­ломж олгож байгаад баяртай байна” гэсэн юм.   УРЛАГИЙН ТОМЧУУДААС ҮГ СОНССОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ   Эрдэм шинжилгээний бага хуралд Завхан аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга С.Ганчимэг, БСУСГ-ын Өв соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Доржханд болон Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн  багш, оюутнууд, үе үеийн төгсөгчдийн төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүн оролцсон юм. Мөн урилгаар  СУИС-ийн багш, хүндэт профессор, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөөмийч Б.Одсүрэн, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга доктор, дэд профессор Д.Даваасүрэн, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш В.Бүрэнжаргал нар оролцлоо. БСУСГ-ын Өв соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Доржханд “Завхан ХБК-ийн аймгийн  боловсролд оруулсан хувь нэмэр” сэдвээр, Сургалтын албаны дарга Б.Өлзийбүрэн “Сур­гуулийн үйл ажиллагааны өнөөгийн байдал”, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш В.Бүрэнжаргал “Баруун бүс-урлагийн боловсрол”, Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн Түүх, нийгмийн ухааны багш, докторант Ж.Дуламсүрэн “Соёлын өвийг сургалтад нэвтрүүлэх боломж” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Хурлын үйл ажиллагааг СУИС-ийн Эрдэм шин­жил­гээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн ахлав. “Баруун бүс-урлагийн боловсрол” эрдэм шинжилгээний бага хуралд олон сонирхолтой илтгэл тавигдсанаас Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан зэрэг баруун таван аймгийн урлагийн байгууллага мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдан ажиллаж чадаж байна уу?. Баруун аймгуудыг урлагийн мэргэжилтнээр хангах зорилготой Завхан аймаг дахь СУИС-ийн салбар Хөгжим, бүжгийн коллеж ямархуу үүрэгтэй ажиллав. Тус сургуулийн хэчнээн төгсөгч одоо хаана, ямар аймагт мэргэжлээрээ ажил­лаж байна вэ. Эл­сэгч, төгсөгчдийг чанар­жуулахын тулд цаашид юуг анхаарах вэ гэсэн утга, агуулга бүхий илтгэлүүд олны анхаарлыг татаж байсан юм. Мөн ардын авьяастнуудын өлгий гэгддэг Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан зэрэг баруун таван аймагт болон улсын хэмжээнд монгол уламжлал, ардын язгуур урлаг, соёлын биет болон биет бус өвийг  хадгалан хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэхэд юуг анхаарч ажиллах вэ гэсэн судалгаанууд нь хуралд оролцогчдын сонирхлыг татаж байв. Завхан аймгийн ХБК-ийн Сургалтын албаны дарга Б.Өлзийбүрэн “Сургуулийн үйл ажиллагааны өнөөгийн байдал” илтгэлдээ сургуулийнхаа үүсэл хөгжил, одоогийн бүтэц бүрэлдэхүүн, сургалтын тогтолцоо, төгсөгчдийн ажлын байр, ажил эрхлэлтийн талаар товч танилцуулсан юм. Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж нь одоо 42 багштай сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг аж. Багш нарын тал хувь нь мэргэжлийн зэрэг цолтой, боловсролын зэргээр нь ангилбал багш нарын 60 гаруй хувь нь магистраас дээш зэрэгтэй гэж байв. 1991-1998 он, 1999-2007 он, 2008-2018 оны төгсөгчдийн судалгааг харьцуулан харахад сүүлийн жилүүдэд тус сургуулийн “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Уран зураг”, “Дуулаач”-ийн ангийн төгсөгчдийн тоо нэлээд өссөн харагдаж байна. Мөн төгсөгчдийн олонх нь мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцжээ. Ажил эрхлэлтийн хувьд Завхан Увс, Ховд, Говь Алтай зэрэг аймагт цөөнгүй уран бүтээлч ажил­лаж байгааг графи­каар харуулсан байв. Энэ удаагийн хурлын гол илтгэлийг СУИС-ийн Хөгжмийн урла­гийн сургуулийн багш В.Бүрэнжаргал тавьсан юм. Тэрээр “Баруун бүс-урлагийн боловсрол” сэдэвт илтгэлдээ Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллежийн төг­сөгчдийн ажил эрхлэлтийг нэлээд нарийвчлан тусгаж өгсөн байв. Тухайлбал,  хөгжимчин, хөгжмийн багшийн судалгааг харвал  Завханд 198,  Увсад 125,  Ховдод 117,  Говь-Алтайд  152, Баян-Өлгий аймагт 18 мэргэжилтэнг тус сургууль бэлтгэж өгсөн байна. Бүжигчин, бүжгийн багшаар олон төгсөгч бэлтгэж, нийлүүлсэн  байна.  Завхан аймагт 78, Увсад 62, Ховдод 71,  Говь-Алтайд  73, Баян-Өлгий 12 мэргэжилтэн бэлтгэсэн байна. Хамгийн цөөхөн хүн ажиллаж байгаа мэргэжил нь хөөмийч. Энэ мэргэжлээр ердөө гурван хүүхэд Увс, Баян-Өлгий, Говь-Алтайд ажиллаж байна гэв. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг харвал баруун таван аймгаас гадна Дархан, Эрдэнэт, Говьсүмбэр, Төв аймаг  зэрэг олон газарт ажиллаж байгаагаас гадна Улаанбаатар хотод олон мэргэжилтэн очиж ажиллажээ. “Түмэн эх” чуулга, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, Морин хуурын чуулга, Улсын филармони, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын дуу, бүжгийн эрдмийн чуулгад олон мэргэжилтэн ажиллаж байна.  Мөн зарим төгсөгч нь СУИС, Монгол Улсын Консерваторид багшилж байна. Энэ бүхнээс харахад Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллеж өнгөрсөн 30 жилийн хугацаанд урлагийн мэргэжилтэн бэлтгэх үүргээ биелүүлэх гэж хичээж ажиллажээ. Гэхдээ баруун бүсийн аймгууд урлагийн мэргэжилтнээр бүрэн хангагдсан уу гэвэл хараахан тийм биш байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд баруун аймгуудын театр чуулгын дарга, удирдлагууд ирсэн бол тулгамдаж байгаа асуудал, дутагдалтай байгаа боловсон хүчнийхээ тухай хамтран хэлэлцэх байлаа. Мөн Завхан аймгийн ХБК-ийн төгсөгчид ажлын байрны эрэлт хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа ч тухайн байгууллагын удирдлагууд залуу боловсон хүчинг дэмжин ажиллах тал дээр санаачлага муутай ажиллаж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Баруун аймагт мэргэжлийн хөгжмийн багш, найрал дууны багш, концертмейстр байдаггүй учраас өөрийгөө хөгжүүлье гэсэн хүн нь ихэнхдээ төв суурин газар бараадаж ажиллаж байгаа нь судалгаанаас харагдаж байна гэсэн юм.   ДЭЛХИЙД ГАЙХУУЛАХ ИХ ӨВИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ, ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУХАЙД [caption id="attachment_47375" align="alignnone" width="750"] Завхан аймгийн ХБК-ийн Түүх, нийгмийн ухааны багш, Ж.Дуламсүрэн[/caption] “Авьяас билгийн эх нь арддаа” гэсэн сайхан үг байдаг. Тэгвэл Завхан аймгийн ХБК-ийн Түүх, нийгмийн ухааны багш, Ж.Дуламсүрэн “Соёлын өвийг сургалтад нэвтрүүлэх боломж” сэдэвт илтгэлдээ  соёлын биет бус өв тээгчдийг сургалтад оролцуулах замаар сайжруулах боломжийг судалж үзсэн байв. Соёлын биет бус өв гэдэг нь монгол хүний оюун ухаан, монгол хүний сэтгэлгээгээр бүтсэн үнэт зүйлс байдаг. Тиймээс хөдөө орон нутагт урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн хувьд,  соёлын биет бус өвийг язгуур шинжээр нь хадгалж үлдсэн билиг авьяастны тоо орон нутагт цөөрсөөр байгаа энэ үед эзэн хүнтэйгээ хамт алга болдог ийм өвийг судлан сурталчлах, сургалтдаа ашиглах, хойч үедээ өвлүүлэх ажлыг цаг алдалгүй хийх хэрэгтэйг энэхүү илтгэлд онцолсон байв.  Өнгөрсөн жил дуулаачийн ангийн оюутан Ц.Түвшинжаргал, Морин хуурын төгсөх курсын оюутан Ц.Баасансүрэн нар “Хотон ястны зарим уртын дууны онцлог төрөл”, “Хотон татлага” сэдвээр дипломын ажил хийхдээ өв тээгчдээс мэдээллээ цуглуулсан нь тэдийг сургалттай холбосон  чухал ажил болсон гэж байв. Мөн өөрийн сургуулийн морин хуур, ёочин, лимбэ, шанз, бүжиг, хөөмий, уран зураг, ятга зэрэг мэргэжлийн 18 багшаас соёлын биет бус өв тээгчдийг сургалтад оролцуулах боломжийн талаар санал авахад ихэнх багш зөвшөөрсөн байна. Тиймээс  Шанз хөгжмийн багштай зөвлөлдөн шанз хөгжмийн хичээлд соёлын биет бус өв тээгч 73 настай Ч.Дүгэрсүрэн гуайг урьж оролцуулсан байна. Тэрээр 40 минутын хичээл дээр “Үлгэрийн холбоо”, ”Аргагүй амраг”, ” Хоёр сэтгэл“ гэсэн ардын дуунуудыг тоглож үзүүлэх,  мэргэжлийн хичээлийг өөрийн арга барилтайгаа харьцуулсан  чөлөөт ярилцлагыг өрнүүлж, санал бодлоо солилцжээ. Энэ хичээл нь багш, оюутнуудын сэтгэлд их нийцсэн, суралцагсдын идэвхи оролцоог өрнүүл­сэн сонирхолтой хичээл болсон байна.  Мөн тус сургуулийн морин хуурын багш С.Түмэнбаяр баруун монголчуудын экил хөгжмийн татлагын талаар төсөл боловсруулж, судалгааны ажлаа амжилттай хийсэн гэдгийг онцлов. Эдгээр судалгаа, туршилтаас харахад, өв тээгчдийг сургалтанд оролцуулснаар онол практикийг хослуулсан, мэргэжлийн онцлогийг тусгасан, нээлттэй орчинг бүрдүүлсэн, суралцагчдын сонирхлыг өрнүүлсэн, харь­цуулалт хийх боломж­ийг олгосон, өрнөл сайтай хичээл зохион байгуулж болохоор байна хэмээн дүгнэв.   “НЭГДЭЖ АЖИЛЛАЯ, ХАМТАРЧ СУДАЛЪЯ-БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖЬЕ”   Хэлэлцүүлгийн үеэр хуралд оролцогчид асуулт асууж, саналаа хэлж, цаашид анхаарах зүйлсийг хэлэлцсэн юм. Тухайлбал, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш Г.Барбаатар хэлэхдээ соёлын өв тээгчдийг баруун таван аймгаас ирж суралцаж байгаа суралцагч, оюунуудаас  хайж олох боломжтой. Жишээ нь, бие биелгээний өв тээгч Ховд, Баян-өлгий, Увсаас ирж суралцсан, орчинд нь суралцсан суралцагч багаасаа эзэмшчихсэн байдаг. Би бүжгийн ангийн оюутнууддаа хотон биелэгээг заахад Увс аймгийн Тариалан сумаас ирсэн суралцагч миний мэдэхгүй намба, хөдөлгөөн, утга агуулгыг гарган илэрхийлж байсан. Баруун таван аймгаас ирж суралцаж байгаа хүүхдүүд баяд, захчин, хотон урайнхай гээд олон ястны өлгий нутгаас ирдэг учраас судалгааны ажил, сургалтдаа энэ боломжийг бас ашиглаж болох юм гэсэн авууштай санааг хэлж байв. Мөн хуралд оролцогчдоос энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд тус сургуулийн багш, оюутнууд, төгсөгчдийн оролцоо дутмаг, хүн цөөтэй хуралдаж байгааг шүүм­жилж байв. Тухайлбал, “Баруун бүс-урлагийн боловсрол” гэсэн энэ хурал бол маш том сэдвийг хөндөж буй юм. Тэртээх гучин жилийн өмнө баруун бүсэд урлагийн мэргэжилтэн бэлтгэхээр бууриа тавьж байсан энэ сургууль өнөөдөр “Баруун бүсийн урлагийн боловсрол”-ын асуудлыг хэлэлцэнэ гэдэг нь асар том ач холбогдолтой зүйл. Гэтэл баруун аймгуудын урлагийн байгууллагуудын төлөөлөл, удирдлагууд ирж оролцоогүйд хатуухан шүүмжлэл хэлэх хүн бас байв.  Хурлын төгсгөлд СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн санал бодлоо хэлсэн юм. Тэрээр “Бүх түвшинд төлөвлөж байгаа ажлуудаа цаашид нэгтгэн зохион байгуулах зайлшгүй шаардлагатай нь байна. Тухайл­бал, Монгол Улсын СУИС 2018-2024 он хүртэлх мастер төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж байгаа. Энэ төлөвлөгөөнд туссан үзэл баримтлал, үүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг СУИС-ийн харьяа зургаан сургууль, бүтцийн хүрээлэн, салбар Хөгжим бүжгийн коллеж хамт үүрч, хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ХБК-ийн стратеги төлөвлөгөө гэж гарсан. Энэ төлөвлөгөөнд туссан тэргүүлэх чиглэлд буюу нийтэд өгөөжтэй судалгаа, үйлчилгээ гэсэн чиглэлд  та бүхний танилцуулсан илтгэл, тавьж байгаа асуудал, дэвшүүлж байгаа санал санаачлага, өнөөдрийн бидний хэлэлцүүлж байгаа асуудал бүгд багтаж байгаа юм. Тиймээс цаашид энэ чиглэлээр хамтран ажиллаж, дотоодын нөөц боломжоо ашиглаад тусгай төсөл хөтөлбөр боловсруулах, түүнийгээ шалгаруулах үүднээс хамтраад ажиллавал багш оюутны хөгжил, сургалтын чанарт ахицтай байх юм гэдгийг олж харлаа. Мөн цаашид судалгааг нэгдсэн байдлаар зохион байгуулвал илүү зардал цаг хугацаа хэмнэх, илүү их мэдээлэл олж авах бо­ломжтой гэдэг нь харагдаж байна гэв. Тэгээд  дараа дараагийн эрдэм шин­жилгээний бага хурлыг тус сургуулийн зүгээс бүртгэн баримтжуулдаг байх, судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцож буй залуу багш нарыг дэмжиж, мөнгөн урамшуулал өгч чадахгүй ч сэтгэл санааны дэмжлэг өгч, урамшуулах хэрэгтэйг онцолсон юм.  Мөн судалгааны ажил хийж буй багш нар хаана хэнтэй уулзаж,  ямар эх сурвалж, ямар олзтой ирснээ багш оюутнууддаа тайлагнаж харилцан мэдээллээ солилцож байх хэрэгтэй. Энэ нь сургалтын чанарыг сайж­руулах, хамтын ажиллагааг идэвх­жүүлэх, багш оюутнуудын хөгжилд илүү үр дүнтэй юм гэдгийг чухалчлан хэлэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

8 цаг 15 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

8 цаг 19 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

9 цаг 11 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

18 цаг 17 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

18 цаг 17 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Уржигдар 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Уржигдар 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Уржигдар 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Уржигдар 15 цаг 01 мин