Найман аймаг дулааны станцтай болно

2014-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ИРЭЭДҮЙ

“Энержи Монголиа-2014” олон улсын чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Мөн Чингисийн талбайд 22-24-ний өдөр “Бүтээн байгуулалт-Шинэ боломж” сэдвийн хүрээнд үзэсгэлэн зохион байгуулах юм. Уг уулзалтыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпорац хоёр дахь жилдээ зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Дани,  Франц зэрэг нийт 13 орны зочид төлөөлөгч оролцож байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил “Чуулга уулзалт өнөөгийн болон цаашид хийх төсөл, хөтөлбөрүүдэд байгаль орчны ээлтэй технологийг нэвтрүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, эрчим хүчний салбарт Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах болно” гэв.

Энэ жил Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий аймагт дулааны станц, шугам сүлжээ барихаар болсон. Хурлын үеэр бодлого тодорхойлогчид, нутгийн удирдлага болон хөрөнгө оруулагч нийлсэн гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа. Найман аймгийн дулааны станц ирэх жилээс ашиглалтад орох аж. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат “Хоёр жилийн хугацаанд 35 мегаваттын дулааны станц барих юм. Ирэх жилийн аравдугаар сард хүлээлгэж өгнө. Нийт 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босч байгаа бөгөөд гурван тэрбумыг Засгийн газраас дэмжлэг болгож өгсөн. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд баригдаж байна. Манай аймгийн хувьд “Энержи стар” компаний хөрөнгө оруулалт хийж байгаа” гэв. Манай улсын найман аймаг халуун ус, цахилгааны гачигдлаас ирэх онд бүрэн гарах боломж бүрджээ.

Эрчим хүчний хэрэглээ жил бүр есөн хувиар нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Өнгөрсөн жилийн хувьд эрчим хүчний салбарынхан улсын хэмжээнд таван тэрбум 132 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Түүнчлэн Орос болон Хятадаас 430 сая кВт цаг цахилгаан импортоор авч, 23.1 сая кВт цахилгаан экспортолсон байна. Хэрэглэгчдэд дөрвөн тэрбум кВт цаг цахилгаан, 6.9 сая Гкал эрчим хүчийг нийлүүлсэн байдаг. Цахилгааны борлуулалт жил бүр өсч буй бөгөөд 2012 оныхоос 6.4 хувиар өссөн тухай албаныхан хэллээ. Энэ жил эрчим хүчний салбарт 147 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр 69 төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил хийх юм. Үүнээс 36 ажлыг шинээр эхлүүлэх ажээ.

Салбарын хувьд төлбөр, тооцооны зөрүү болон бүтээн байгуулалт, бусад зардлаас үүссэн алдагдлын хэмжээ 66 тэрбум төгрөгт хүрээд байгаа тухай салбарын мэргэжилтнүүд хэлсээр байгаа юм. Өнгөрсөн жил эрчим хүчний ухаалаг хэрэглээнд шилжиж, үнэ тарифын өөрчлөлт хийгээгүй бол энэ алдагдал 100 тэрбум төгрөг давах байсан гэдгийг албаныхан дуулгав. Алдагдлыг бууруулахын тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос эх үүсвэр барих компаниудыг дэмжиж, үнэ тарифт дахин өөрчлөлт хийх аж. Тодруулбал, шинээр эрчим хүчний эх үүсвэр барьж буй компаниудын хэрэглэгчдэд нийлүүлэх үнэ тариф 5.5 цент байсан бол 9 цент болгох саналыг гаргасан байна. Зөвхөн шинээр эх үүсвэр барих компаниудад хамаатай үнэ тарифын энэхүү асуудлыг Эрчим хүчний яам, Засгийн газрын хэмжээнд хэлэлцсэний эцэст шийдвэрлэх ажээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин