60 мянган төгрөгөөр хүүхдээ харуулаарай

2014-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Хичээлийн шинэ жил эхлэхээр эцэг эхчүүдэд  хүүхдээ хаана ямар цэцэрлэг сургуульд өгөх вэ гэсэн асуудал тулгардаг. Дээр нь манай улс  цөөхөн сургууль, цэцэрлэгтэйгээс бага насны хүүхдийн талаас илүүгүй хувь нь л цэцэрлэгт хамрагддаг. Мөн хувийнх нь төлбөр өндөр учраас амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд цэцэрлэгээр тэр бүр хүмүүжиж  чад­даггүй. Тэгвэл Сур­гуулийн өмнөх  боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд Хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ. Баянхошууны эцэст байрлах тус төв нь энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга болон Нийслэлийн иргэ­дийн хурлын тө­лөөлөгчид Хүүхэд харах үйлчилгээний төвтэй танилцлаа. Гаднаа тоглоомын талбайтай, дотроо  унтлагын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөдөг заал, гал тогоо, угаалгын өрөөтэй энэхүү байшинг хувь хүнээс сарын 300 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм байна. Угаалгын өрөөндөө бой­луур­тай, хүүхэд тус бүр ариутгасан суултууртай юм. Харин гал тогооны өрөөнд өлзий зууханд гал түлж хүүхэд түлэгдэхээс хамгаалж өндөр модон хашлага хийжээ. Хүүх­дүүдийн тоглож, хүүхэлдэйн кино үздэг өрөөнд төрөл бүрийн зөөлөн тоглоом ширээ сандал гээд их л тохилог юм. Тоглоомын талбай болон дотоод тохижилт нь  20 сая төгрөгөнд  багтсан байна. Энэ төвд өглөө 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл мэргэжлийн гурван багш хүүхдүүдийг асарна. Эдгээр багш нар гэртээ ажилгүй байсныг сарын 400 мянган төгрөгөөр цалинжуулан хүүхэд харуулж байгаа гэнэ. Энэ нь бас ажлын байр бий болгож байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.  Хүүхэд харах төвд цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй байгаа буюу дунджаас доогуур амьдралтай айлуудын хүүхдүүдийг авсан байна. Энэ төвд сард 60 мянган төгрөг төлөөд хүүхдээ харуулах боломжтой юм. Ер нь заавал амьдралын боломж харгалзахгүйгээр хүссэн хэн бүхний хүүхдийг харах боломжтой гэнэ. Хүүхэд харах үйлчилгээний төвд олон хүмүүс хандаж байгаа ч байрны хэмжээнээс хамаараад 15 хүүхэд л авчээ. 2-5 насны эдгээр хүүхдүүдэд  шүлэг уншиж өгч, дүрс зуруулж, хүүхэлдэйн кино үзүүлдэг гэнэ. Мэдээж өдөрт унтуулна, дасгал хийлгэнэ, гурван удаа хооллоно.  Дүүргийнхээ өрхийн эмнэлэгтэйгээ гэрээтэй ажилладаг учраас  хүүхэд өвдөх үед эмч ирж үздэг гэлээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсэнд хяналт тавихын тулд  сард нэг удаа хамт явж хүнсийг нь цуглуулдаг юм байна. УИХ-ын гишүүн Г.Уянга  “Өөрсдөө байшингаа бариад хүүхэд харья, байшингаа суллаад гэрт оръё гэсэн айлууд  цөөнгүй байгаа. Хууль батлагдвал багш нарыг дахин сургалтад хамруулах, нэг дүүрэгт 10-20 ийм төв байгуулах боломжтой.Бүх зардлыг улсаас гаргаад эцэг эхчүүдээс сарын төлбөрийг авахад л болно гэв. Бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулья гэвэл ойрын 20 жилд төсөв хүрэхгүй” гэсэн юм. Мөн Хүүхдийн бая­раар эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахын тулд жагсаал зохион байгуулах санааг ч албаны хүмүүс хэлж байв.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин