ҮМТ: ЖДҮ-ийн сангийн зээлийг ажилчдын тоогоор олгох хуулийн заалтыг эсэргүүцэж байна гэв

2018-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР            “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд болох Б.Батдэлгэр, Ц.Бум-Цэнд, Ч.Мөнхтөр, С.Удвалцэцэг нар ЖДҮ-ийн сангийн зээлийг тэрбумын орлогоор нь эрэмбэлж сайд, дарга нарын эхнэрүүдэд олгодог байсан бол одоо хуульдаа бичил бизнес эрхлэгч гэдэг заалтыг хасч жижиг, дунд бизнес эрхлэгч үйлдвэрийн  ажилчдын тоогоор нь олгодог болгохоор хуульдаа тусгаж буй нь шударга бус үйлдэл хэмээн үзэж Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр /10.29/ Үндэсний мэдээллийн төвд хийсэн хурлын үеэр мэдэгдлээ. Энэ жил ЖДҮ-ийн сангаас олгох хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалтад 498 аж ахуйн  нэгж оролцож 134 нь шалгаруулалтад тэнцсэн. Сайд дарга нарын эхнэрүүдийн компани зээлээ 14 хоногийн дотор авдаг бол. Жирийн иргэд 45-90 хоног хөөцөлдөж байж авдаг. Тус санг Удирдах зөвлөлтэй болгох хэрэгтэй байна. Сайдын гарын үсэг, үзэмжээр зээлийг олгож байна. Үүнийг даруй өөрчлөх хэрэгтэй. Иймд холбооны зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах шаардлагыг хүргүүлж байна хэмээн тэд хэллээ. Уг шаардлагад ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хөндлөнгийн аудит оруулж үр дүнг олон нийтэд мэдээлэх. Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдэд хариуцлага тооцох. Ашиг сонирхлоор зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийг эргэн яаралтай төлүүлэх, хариуцлага тооцох / УИХ-ын гишүүн Н.Учралын жишгээр/  ЖДҮ-ийн зээл сонгон шалгаруулах 2017 оны А/76 тушаалаар баталсан журмыг яаралтай шинэчилж төсөл сонгон шалгаруулах хороонд салбарын ТББ, олон нийтийн хяналтыг түлхүү оролцуулахыг шаардлагад дурджээ. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: -“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих”  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-аар хэлэлцсэн. Гэтэл энэ хуулийн төслөөс маш чухал заалтыг аваад хаячихлаа. Энэ хуулийн 5.1 дэх заалт болох  “бичил” бизнес эрхлэгч гэдэг үгийг хассан нь энэ хэсэгт хамаарч байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 80 хувийг  нь хөгжих зээл авах боломж, амь амьдралаа залгуулах нөхцлийг хааж төр шоовдор хүүхэд мэтээр хандсан явдал боллоо. Өөрөөр хэлбэл, бичлээс дунд руу, дундаас жижиг, дунд бизнес эрхэлж өсөн дэвжих боломжийг алдагдуулж байна. Ч.Мөнхтөр: -ЖДҮ-ийн сангийн зээлтэй холбоотой ноцтой мэдээлэл нийгэмд дэлгэгдсэнээр жижиг, дунд бизнесээ дэмжихгүй байгаа нь нотлогдлоо. ЖДҮ-ийн санд байгаа мөнгийг жинхэнэ үйлдвэрлэдэг хүмүүс нь биш албан тушаал, эрх мэдлийн давуу талаа ашигласан сайд, дарга нарын эхнэрүүдийн компани авдаг нь тодорхой боллоо. С.Удвалцэцэг:  -Би жижиг, дунд бизнес эрхлэгч. ЖДҮ-ийн сангаас зээл авах гэж гурван удаа төсөл бичиж оролцсон. Хэзээ ч зээл авч байгаагүй. Зээлийн хурлаас сайхан магтаал сонссоор гарч ирдэг байсан. Шалгуур болон хуульдаа жилийн 1.5 тэрбумын борлуулалттай  ЖДҮ-ийн бизнес эрхлэгч зээлд хамрагдана гэсэн заалттай байсан. Гэтэл шинэчилсэн хуульдаа үүнийгээ үгүйсгээд ажилтнуудын тоог харгалзаж үзнэ гээд заачихлаа. 1-50, 51-200 хүртэл ажилтантай гэдэг. Сайд, дарга нарын компанийн борлуулалтын орлого өндөр учраас орлогоо дарах арга нь олдохгүй болохоор зөвхөн ажилтнуудын тоонд хамааруулан зээл олгоно гэж тэдэнд үйлчилсэн хуулийн заалт оруулж ирж байна. Эхнэрүүдийн компани нь 5-200 хүртэл ажилтантай. Тэгэхээр тэдэнд авах боломж нь улам илүү болж байна. Бичил бизнес эрхлэгч нар бол ямар ч боломжгүй болж байна. Биднийг зээлээ төлж чадах уу гэж асууж байна. Бид  жилийн нэг хувийн зээл олдохгүй болохоор Банк бус санхүүгийн байгууллагаас жилийн 4-5 хувийн хүүтэй зээл аваад ямар ч эрсдэлгүй төлсөөр явдаг. Тэгвэл улсаас өгч байгаа нэг хувийн хүүтэй зээлийг ямар ч саадгүй төлөөд явах боломж өндөр. Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 56 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 56 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 56 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 25 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 44 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 51 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 9 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 22 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09