ҮМТ: “ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийн тайланг ил болгож, тогтолцоог шинэчилье”

2018-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Хөдөлмөрийн үндэсний намаас ЖДҮ-ийн санхүүжилтийн тайланг ил болгож, тогтолцоог бүрэн шинэчлэхийг  уриалж мэдэгдэл гаргалаа. Тус намынхан  “ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-аас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой жилийн  гурван хувийн  хүүтэй, урт хугацаатай зээлийг УИХ-ын нэр бүхий гишүүд, тухайлбал ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбум, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбум, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал нар  950 саяыг  тус,  тус авчээ. Үүгээр зогсохгүй тус  сангаас эрх мэдлээ ашиглан хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүн, сайд дарга нарын тоо баримттай нэмэгдэн ил болсоор байна. Энэ нь  хэдхэн гишүүд, сайд, дарга холбогдсон нэг удаагийн тохиолдол биш, МАН, АН-ын олон Засгийн газрыг  дамжиж, олон жил үргэлжилсэн ЖДҮ дэмжих нэрийдлээр улсын төсвөөс мөнгө завших, улс төрийн тойрон хүрээлэлдээ мөнгө тараадаг авлига, мөнгө хүүлэх сүлжээ болон өргөжсөн ноцтой асуудал гэж үзэж байна. Төсвөөс зарцуулсан олон зуун тэрбум төгрөг жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгч, санхүүжилт шаардлагатай байгаа иргэд, байгууллагуудад очилгүй, ийм байдлаар цөөн сайд дарга, тэдний хүрээлэлд үйлчилдэг санхүүгийн сүлжээ болон бэхжжээ. Иймээс, нэр тодорсон хэдхэн УИХ-ын гишүүд, сайд нарт хариуцлага тооцоод зогсохгүй, асуудлыг цогцоор авч үзэж, ЖДҮХС, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, холбогдох шийдвэрүүдийг ил тод болгож, ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн тогтолцоогоо иж бүрнээр нь шинэчлэн цэвэрлэх ёстой. Ингэж иж бүрэн шалгаж, цэвэрлэхгүй, хэдхэн албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрвөл цаана нь татвар төлөгч, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн хэвээр, дараагийн сайд дарга нар урьдын адил ЖДҮ-д зориулсан хөрөнгийг шамшигдуулсаар байх болно” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн эрх ашиг нь ноцтой зөрчигдсөөр ирсэн бизнес эрхлэгч, татвар төлөгч жирийн Монгол иргэд, мэргэжилтнүүдийг улс төржиж талцалгүй хамтран ажиллаж, ЖДҮХС-тай холбоотой тайлан мэдээг ил тод болгож, асуудалд холбогдсон албан тушаалтнуудад хатуу хариуцлага хуулийн дагуу тооцох, үүгээр зогсохгүй асуудлыг ул суурьтай судлан, ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийн тогтолцоог улс төрчдийн савраас холдуулж, жинхэнэ бизнес хийж буй эздэд нь үйлчилдэг үр ашигтай, сайн тогтолцоо болгон хөгжүүлэх хүртэл нэгдэн нягтарч, хамтран ажиллахыг уриаллаа. Нээлттэй уулзалт энэ  31-нд  12.00 цагт болно  гэв. ХҮН-ын мэдэгдэлд дурдсан зарим  баримтыг хүргэе.
  • ЖДҮХС 2009 онд шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлага хяналт дор байдаг, засаглал нь бүрэн улс төрөөс хараат, тайлан мэдээ нь ил тод биш байгууллага.
  • Тус санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлдэж буй гэгдэх боловч санхүү, үйл ажиллаганы тайлан тодорхойгүй, эргэн төлөлт, чанаргүй зээл, ашиг алдагдлын мэдээлэл нь бүрхэг. Бүрэн бус мэдээгээр 2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум төгрөг, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөг улсын төсвөөс ЖДҮХС-нд тус, тус олгож байсан.
  • 2014 оны зургадугаар сард Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Засгийн газрын тогтоолын дагуу 100 тэрбум  төгрөгийг Хөгжлийн банкнаас ЖДҮХС-д олгож, хоёр  тэрбум хүртэлх хөнгөлөлттэй зээл олгох чиглэл өгсөн.
  • Бодлогын зээл гэх нэртэй жилийн гурван хувийн хүүтэй, хоёр  тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргах тогтоолыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар  2016 оны арваннэгдүгээр  сард гаргаж, түр журам баталсан. Энэ журмаар бодлогын зээлийг сонгон шалгаруулж, ЖДҮ эрхэлсэн сайд нь шийдвэр гаргахаар зааж өгсөн.
  • 2011 онд С.Батболд Ерөнхий сайдын үед “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг баталж, сумын засаг дарга, төрийн албан хаагчид ЖДҮ, бизнесийн зээл судлан шийдвэр гаргах, хяналт тавих эрхийг олгож байсан. 2016 оны гуравдугаар сард Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед Засгийн газрын  тогтоолоор энэ журмыг шинэчлэн баталж байсан.
  • Энэ мэтчилэн дээр дурдсан сангуудаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийг хөгжүүлэх тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг гоё нэртэй боловч үйл ажиллагаа, санхүүгийн тайлан нь ил тод бус төсөв хөрөнгө ЖДҮ-ийг дэмжих нэрэн дор хяналтгүй зарцуулагдаж байна.
Иймд, юуны өмнө жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор оруулсан санхүүжилт, түүний ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн тайланг олон нийтэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод тайлагнахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нараас шаардаж байна. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 57 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 57 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 57 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 26 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 44 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 10 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 23 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09