Монголын үрс маш олон болтугай

2014-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

Монголын үрс маш олон болтугай. Аз жаргал үнэртүүлсэн амны билэгтэй сайхан ерөөл. Гуйж  залбираад, сөгдөж мөргөсөөр хүн амаа өсгөөд байдаг бол сайхан. Яг л хэвлэх машин шиг. Гэвч шинжлэх ухаан хөгжиж хийхгүй хэвлэхгүй зүйл үгүй болсон ч одоогоор хүн төрөлхтнийг хувилж чадаагүй байна. Чадах ч үгүй биз.

Харин сайхан ерөөл хэлээд сууж байхын оронд гэр бүлд баяр баясгалан бэлэглэдэг үр хүүхэд, улс орноо хөгжүүлэх ирээдүйн иргэдээ бэлдэх зөв бодлого баримталж, нийгмийн тогтолцоогоо өөрчлөх цаг болсныг захын нэг эмнэлгээр ороод гарахад мэднэ. Ханиад шуухнианд дарлуулсан нялх үрс дүүргийн эмнэлгийн хонгилд шахцалдаж, аав ээжийн эзгүйд анхаарал халамж дутсанаас бэртэж гэмтсэн хүүхдүүд гэмтлийн эмнэ­лэг, түлэнхийн төвийг дүүргэсэн дүр зураг телевизийн дэлгэц, зурагчны дуран, сонины нийтлэлээс салахаа болиод удаж байна.

Амаржаад удаагүй ч улаан нялзрай үрсээ үлдээн ажилд орох ээжүүдийн хөхний сүү чинэж, хүүхдэдээ санаа зовних ч арав таван цаастайгаа золгох гэсэн тэр ээжүүдийн ард бяцхан үрс нь хохирно. Хоёр нас хүртэл хүүхдээ харах хуультай ч эдийн засгийн ямар ч дэмжлэг үзүүлдэггүй улс энэ бөмбөрцөг дээрх ардчилсан орнуудын дунд ганцхан Монгол байна.

Гэтэл Швед улсад энэ үндэстний хүүхдийг төрүүлж өгсөнд талархан тухайн ээжид таван жилийн цалинтай чөлөө, аавд нь хоёр жилийн чөлөө олгох жишээтэй. Нэг сарын цалин нь манай мөнгөн тэмдэгтээр 10 сая төгрөг. Иргэдээ өндөр үнэлдэг учраас л өнөөдөр дэлхийд алдартай баян чинээлэг улс үндэстэн болж чадсан байх.

Хөгжиж буй манай улсад ийм боломж байхгүй гэвэл тэтгэлэг өгч ээжээр нь хүүхдийг нь өсгүүлдэггүй юм гэхэд ажлын цагийг нь хагаслаж, цалинг нь цагаар бодох системд шилжүүлж тэдэнд ажил хийх боломж олгох Англи улсын туршлага байна. Бүх салбарт бүх үйлдвэрт үйлчилгээний  газарт ажлын цагийн бүтэн бо­лон хагас гэсэн төрөл бай­­вал аав ээжүүд цагаа зө­рүүлээд ажил хийж, ээлж­лээд хүүхдээ харах бо­ломж гаргах хэрэгтэй юм.

Өөр бусад орны туршлагуудаас монгол хөрсөн дээр буулгасан зөв бодлого явуулбал Монгол үндэстэн, бидний ирээдүй хойч үе эрүүл саруул өсч бойжин, мэдлэг боловсролтой зөв хүмүүс болж төлөвших хамгийн чухал үр дүнд хүрэх юм. Монголын үрс маш олон болтугай.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин