Цагаан даваа руу хэзээ зам тавих вэ?

2014-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Хэд хоног үргэлжлэн орсон хур тунадасны дараа Цагаан давааны хогийн цэг ТҮК-ийн машинууд очих аргагүй болжээ. Тэнд хүрэх замын шавар шалбааг нь дийлдэхгүй зарим нь замдаа сууж, нэг хэсэг нь Цагаан давааны хогийн цэг хүрэлгүй наад бэлд нь хогоо асгаад буцаж байна. Тэр хавийн айлуудын хашаа­ных нь үүдэнд, гудамжинд гээд хогон овоо бослоо.  Уг нь өнгөрсөн жил “Цагаан даваа”-ны хогийн цэгийг тохижуулахаар нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөг гаргасан байдаг. Хогийн цэг хүрэх 1.66 км хайрган хучилттай автозамыг барих тендер хүртэл зарлажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл зам барих ажил эхлээгүй байна. 

Үүнээс шалтгаалан наана нь дахин нэг хогийн цэг үүсэх боллоо.  Ойрын хэдэн өдөрт “Хогийн цэгтээ  хүрч чадахгүй”  гэсэн шалгаанаар тус дүүргийн хэд хэдэн хороод  хогоо ачаагүй гэсэн мэдээлэл байна.  “Хоггүй Улаанбаатар” болохын төлөө нийслэлийн удирдлагуудын зүгээс ногоон уутаа хүртэл шамдан тарааж буй билээ.  Гэтэл хогийн цэгт хүрч чадахгүй гэсэн шалтгаанаар түүнийг нь ачихгүй байх нь хоггүй гэсэн тодотголд хүрэхэд томоохон саад болж байна. Мөн өнгөрсөн онд  тус хогийн цэгийг тохижуулах нэг тэрбум төгрөгөөр чухам ямар бүтээн байгуулалт хийсэн нь тодорхойгүй. Тэнд хүрэх зам нь ч өөрчлөгдсөнгүй, эвдэрч  хонхойсон байна.  Одоо нийслэлийн томоохон дүүрэг болох Баянзүрхчүүд “Бороо цас орохоо болиосой. Хогоо асгах юм сан” хэмээн ярьж суух болжээ. 

Тиймээс Хотын дарга та энэ асуудлыг анхааралдаа авч  “Цагаан даваа”-ны хогийн цэг хүрэх хайрган хучилттай  автозамыг ажлыг эхлүүлнэ үү.  Тэгэхгүй бол дараагийн борооноор дахин тийшээ зүглэх аргагүй болох нь.  

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин