“Арева Монгол” компаниас болж 500 гаруй ургийн гажигтай төл гарчээ

2014-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны олборлолт хийж байгаа  “Арева” компаниас болж ургийн гажигтай төл олон гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр мэдээлэл хийлээ. “Гал үндэстэн холбоо”,“Гамшгийн эсрэг үндэсний төв” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Улаанбадрах суманд саяхан ажиллаад иржээ. Тус суманд бодит байдал ямар байгаа талаар “Гамшгийн эсрэг үндэсний төв” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Ганбаатар “ Дорноговь аймгийн хоёр суманд “Арева монгол” компани ураны олборлолт явуулсан цагаас хойш малын генид өөрчлөлт орж, гажигтай төл төрж, хээрийн ан амьтан үхэх нь олширч гамшгийн хүрээ өдрөөс өдөрт тэлж байна. Тус нутагт сохор ботго, эрүүгүй ишиг, хоёр толгойтой, найман хөлтэй хурга, гурван хөлтэй унага, хүнтэй төстэй амьгүй төлүүд гарсаар байна.  Сүүлдээ 500 гаруй ургийн гажигтай төл гарч малчид үхсэн малаа удирдлагууддаа тэмдэглүүлэхээс ичиж байна. Хог дээр нь малын сэг зэм хэдэн зуугаараа хэвтэж байгаа байдалтай байна” гэсэн юм. Энэ үеэр малчид “Арева Монгол” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн аргаа барсандаа уйлж суугаа бичлэгийг ч олон нийтэд үзүүлсэн. Мөн хэд хоногийн өмнө Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийнхан иргэдийн хурлаараа өөрийн нутаг дэвсгэр ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Гэтэл “Арева Монгол” компани тус сумын   удирдлагуудыг манай лицензийг цуцлах шийдвэр гаргах субьект биш хэмээн доромжилсон байна.

Иргэний нийгмийн байгууллагууд “Арева Монгол” компанид удаа дараа шаардлага хүргүүлсний  эцэст  захидалаар хариу авчээ. “Арева Монгол” компаниас  энэ сарын 15-нд ирүүлсэн захидалдаа  “Иргэний нийгмийн байгууллагуудтай ярилцахад бэлэн”, “Орон нутгийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хяналт шалгалт хийдэг” гэжээ. Энэ талаар  “Гал үндэстэн холбоо”-ны гишүүн Я.Хундаганай “Улаанбадрах, Зүүнбаян суманд “Арева Монгол”-ын уурхайн ойролцоо амьдардаг малчдын мал олноор үхэж, гажиг төл гарч байгаагийн учрыг олоход тус компани огт оролцохгүй байна.” Арева Монгол” компани нь олон улсын байгууллагуудаас 2008 онд байгаль орчин, ард түмний эсрэг хамгийн их нүгэл үйлдсэн “Түмний нүд”,  бохир аргаар баяжих шунал ангиллаар “Далан худалч”, “Хар гариг” зэрэг шагналуудыг хүртэж байсан.  Тиймээс уран олборлолтыг бүрмөсөн хориглохыг төр засгаас шаардаж байна” гэлээ.

Мөн энэ үеэр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа хэлсэн  юм. “Их бага Баяншарга” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Бор “Гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн 300 орчим лицензийг хянадаг газар алга. Ашигт малмалын хуулийн нэмэлтээр хайгуулын лицензийг хязгаарлалтгүй болгож есөн жилээр байсныг 12 жилээр болголоо. Хамгийн ноцтой нь хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг гадаадынхан үнэгүй  авч барьцаалан олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаас гаргаж хэдэн арван тэрбумыг олж байна. Хэрэв лицензийг цуцалсан тохиолдолд Монгол Улсыг өрөнд оруулж байна” гэв. 

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

19 цаг 59 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

20 цаг 39 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин