Сурагчдаас мөнгө татсан “Дарма судар” компанийг шалгана

2014-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Монголын сурагчдын холбоонд эцэг, эхчүүдээс “Дарма судар” гэх компани хүүхдээс нь мөнгө татаад байгаа гомдол олноор иржээ. Тодруулбал, “Дарма судар” компанийнхан орон нутаг, дүүргийн сургуулиуд дээр очиж урлаг, спортын авьяастай хүүхдүүдийг оны шилдэг сурагчаар шалгарсан хэмээн өргөмжилж гэрийнхэнд нь дуулгадаг байна. Шилдэг сурагч болохын тулд гэрчилгээ, батламж авах шаардлагатай, телевизээр сурталчилна гэж мөнгө нэхдэг тухай эцэг, эхчүүд ярьжээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сард тус компаниас “2013 оны 1000 шилдэг хүүхэд” аяныг өрнүүлсэн байна. Аяны хүрээнд шалгарсан хүүхдүүдийг номонд багтаана, Төрийн тэргүүнээс батламж гардана, нэгдсэн арга хэмжээнд оролцуулахыг дуулгаж нэг хүүхдээс дунджаар 100 гаруй мянган төгрөг татжээ. Мөнгөө өгсөн ч арга хэмжээнд оролцож, номоо авч чадаагүй хүүхэд олон байгаа гэнэ. Тиймээс Монголын сурагчдын холбооноос хүүхдээр бизнес хийж байж болзошгүй хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч нарт ханджээ. Хүсэлтийн дагуу НЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс “Дарма судар” компанид шалгалт хийхээр болсныг эх сурвалж мэдээллээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин