Сэтгүүлчид мэргэжлээ солив

2014-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга онцгой байдлын хурандаа  Д.Дарьсүхбаатарын хэлснээр өнгөрсөн бямба гаригт сонин, сайт, телевизийн 30 гаруй сэтгүүлч бор царайтай аврагчдын нэг өдрийн ажил амьдралын утааны захаас үнэрлээд буцлаа. Учир нь энэ онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүссэний 10 жилийн  ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд Монголын сэтгүүлчдийн эвлэл, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Мэргэжлээ сольсон нь” тэмцээнийг  сэтгүүлчдын дунд зохион байгуулав. Албан хаагчдынхаа  ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулах, гамшгийн эрсдлийг бууруулахад сэтгүүлчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулж буй гэнэ. Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын  дарга, онцгой байдлын хурандаа Д.Намсрай  “Онцгой байдлын албан хаагчид бол өдөр шөнийг ялгалгүй нойр хоолгүй ард түмнээ авран хамгаалахын төлөө зүтгэж байдаг. Харамсалтай нь хүний болгоомжгүй байдлаас үүдэлтэй  гал түймэр, осол гээд гамшгийн дуудлага байсаар байна. Тиймээс бүх салбарынхан гамшгийн эрсдлийг буу­руулахад үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд гамшгийн талаар мэдээлэлтэй байж өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чадвартай болно” гэв. 

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид болон албаны хүмүүс тэмцээнийг эхлэхээс дуусах хүртэл  сонирхож түрүүлсэн баг хамт олонд шагнал гардуулсан. Сэт­гүүл­чид  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах  тусгай анги дээр аврах ажиллагааны зургаан төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорив. Хэдийгээр ав­рах ажиллагааг хөнгөв­чилж аврагчдын тус­ламжтайгаар үүрэг гүйц­тэтгэсэн ч сэтгүүлч бидний хувьд зарим нэг тэмцээн нь хүндхэн даваа байлаа.Сэтгүүлчид  онцгой байдлын албаны онцлогийг харуулсан “Ялагдашгүй аврагчид”, “Шонхрууд”, “Аврагч-8”, багт хуваагдаж нэг өдрийг аврагчдын шар хувцсаар “гангарч” өнгөрүүлсэн юм. Тэмцээнийг зургаан төрлөөр зохион явуулсан ч тамирчдын авхаалж самбааг шалгасан хамгийн хэцүү тэмцээн  нь төмөр хийцийг таслагч, тэлэгч ашиглан тасдаж “хүн” аврах ажиллагаа байв. Хамгийн гол нь аварч байгаа хүнийхээ  нуруу нугасыг нь гэмтээхгүйн тулд нүхнээс зөв байрлалаар  гаргаж авах байв. Дараа нь эмнэлгийн тусламж авах хүртэл  шоконд орохоос нь сэргийлж  хэрхэн харьцах гээд нарийн ажиллагаа шаарддаг юм байна. Мөн сэтгүүлчид маань 18 литрийн зөөврийн ус шүршигч рило үүрч талбайд асч буй галыг  салхины чиглэлийг тодорхойлон унтрааж, аврах олс шуудаг, карбин ашиглан, 10 метрт авирсан юм. Хувь хүний мэдлэг чадвараас гадна багаар ажиллах чадвар ихээхэн шаардаж байлаа. Аврагчдын хурд хүчийг сорьсон  бас нэг тэмцээн бол хамгаалах хэрэгсэл өмсөж утаат орчинд холбох хоолой солих, луужингаар тэмдэглэгдсэн цэгийг олж станцаар мэдээлэх байлаа. Харин таван метрийн цамхагаас олсоор буух тэмцээн сэтгүүлчдийн сонирхлыг их татлаа.  Тэмцээний төгсөлд “Шонхрууд” баг түрүүлж, “Ялагдашгүй аврагчид” баг удаалж ОБЕГ-ын нэрэмжит шагналын эзэд болсон юм. Үзэг, цаасаар зэвсэглэж явдаг сэтгүүлчид гал, ус гээд гамшиг эрсдлийн алинд ч эх, орон ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг аврагчдын нэг өдрийн амьдралтай ийнхүү танилцаж ажлын онцлогийг нь биеэрээ мэдэрлээ.  Одоо ч тэд сургалтын талбай дээрээ бэлтгэл сургуулилтаа хийж, магадгүй хэн нэг­ний болгоомжгүй байд­лаас үүдэлтай гал түймрийг  унтрааж, үер уснаас бидний эд хөрөнгө, хүний алтан амийг аварч байгаа даа.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин