Нэгдүгээр ангид орох гэж нэлээд юм болж байна

2014-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.БАТХҮҮ

Ардын сургуулийн  алтан босгыг алхаж орох зургаан настай  жаалуудын эцэг, эхчүүдийн олонхи ойрын үед  нойргүй хонох болжээ. Наймдугаар сар гараад энэ асуудлаар толгойгоо өвтгөдөг  байсан  аав ээж нар энэ жилээс эртхэн нэг юм бодохгүй бол болохоо байсан юм. Нэгдүгээр ангийнхны  бүртгэл хуваарийн дагуу маргааш хаагдана. Гэтэл харъяа сургуулийнх нь анги дүүргэлт хэтэрсэн, тухайн хороондоо харъяалалтай боловч аав нь тухайн  газарт  үл хөдлөх хөрөнгөггүй гэх мэт шалтгаанаар бяцхан жаалууд сургуульгүй болох дээрээ тулсан хэрэг хаа сайгүй. Боловсролын яамнаас тухайн  хүүхдүүдийг сурга гэсэн ч сургуулийн захирал нь  боломжгүй гээд гэдийчихээд  байдаг бололтой.

Нийслэлд дунджаар 40 гаруй мянган хүүхэд намар нэгдүгээр ангид шинээр элсэн орж суралцдаг  байна. 100 гаруй  ерөнхий боловсролын сургуулиуд  4-6 бүлгээр нэг  ангидаа 50-60 хүүхэд элсүүлээд ч хүрэлцэхгүйн зовлон хаа сайгүй гэнэ. Хүүхдээ олигтойхон шиг сургуульд өгчих гэсэн эцэг, эхчүүд хэдэн төгрөгөө  шавхан сургуулийн захирлыг царайчлавч амжилтгүй байгаа нь олон байна. Нэг, 23, 18 гэх мэт улсдаа  гайгүй гэсэн хэдэн сургуульд оруулж өгөх ханш өдгөө гурван сая төгрөгт хүрчээ. Албан ёсоор заагаагүй боловч иймэрхүү ханш тогтож, төлбөргүй нэртэй ч төлбөр авдаг нь нэгэнт тодорхой болсоор удаж  байгаа юм.

Хүүхдээ сургуульд  оруулж чадахгүй барайж суугаа аав ээж нарт сургуулийн захирлууд “Намар нэг анги нэмж магадгүй” гэх найдварын үг хэлж байгаа гэнэ. Энэ нь “Намар болтол зай байна, тэр болтол шахааны  хүүхдүүдээ цэгцлээдхье” гэсэн үг бололтой. Иймэрхүү байдалтай нэгдүгээр ангийнхны бүртгэл өндөрлөх гэж байна. Биднийг жаахан байхад амар байж. Ямар ч сонголтгүй,гэрийнхээ  хажуугийн цэцэрлэгт  хүмүүжнэ, гэрийнхээ хажуугийн сургуульд сурна. Харин одоо танил тал, мөнгө төгрөгөөс эхлээд бөөн асуудал. Ардын  сургуулийн  алтан  босгыг алхах үнэхээр амаргүй болж.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин