
Т.ДАЛАЙ
Гавьяат тамирчин М.Уранцэцэг Азербайжены нийслэл Бакуд болсон “Их дуулга”-д оролцож, алтан медаль авсан билээ. Тэрээр саяхан эх орондоо ирж, удахгүй гавьяатын найраа хийхээр тун завгүй явна. Дэлхийд чансаагаараа тэргүүлсэн, их дуулгад түрүүлсэн гээд түүний хувьд олон баяр давхцаж байгаа билээ. Тиймээс гавьяат маань Монголын улс төр, бизнес, урлаг спортынхныг цуглуулан нэлээд сүртэй найр хийхээр төлөвлөсөн гэнэ шүү.