Туркт аймшигт осол болж, Эрдоган гадаад айлчлалаа хойшлуулав

2014-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Туркийн баруун нутаг дахь нүүрсний уурхайд дэлбэрэлт болж гал гарчээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр 200 орчим хүн амь насаа алдаж, олон зуун уурхайчин газар дор түгжигдээд байна. Түүнчлэн 76 хүн эмнэлэгт хүргэгджээ. Ослын золиос болсон хүний тоо нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж. Дэлбэрэлт болох үеэр газар доорх уурхайд 787 хүн ажиллаж байсан юм. Уурхайн цахилгаан байхгүй болж, өргөгч төхөөрөмж ажиллахаа больсон тул олон ажилчин бие дааж уурхайгаас гарч чадахгүй байгаа ажээ. Боогдсон хүмүүсийг шатамхай бодист хордохоос сэргийлэх зорилгоор уурхай руу хүчилтөрөгч шахаж байна.

Осол болсон бүсээс найман хүнийг эсэн мэнд гаргаж аваад байгаа юм. Аврагдсан уурхайчдыг ар гэрийнхэн нь угтан авч байгааг Туркийн телевизээр шууд нэвтрүүлжээ. Сома хотын эмнэлэг дээр уурхайчдын гэр бүл, ажлын мянга орчим гишүүн цугларч аврах ажиллагааны мэдээг хүлээж байна. Уурлаж, бачимдсан зарим хүн эмнэлэг рүү дайран орох оролдлого хийсэн тул цагдаа нар эмнэлгийг хамгаалалтад авчээ. Туркийн Ерөнхий сайд Режеп Таип Эрдоган Албани руу хийх гэж байсан айлчлалаа хойшлуулан осол болсон газар руу зүглэв. “Ах дүү нараа уурхайн гүнээс гаргаж авах ажиллагаа үргэлжилж байна. Гүнд боогдсон хүмүүсийг эсэн мэнд гаргаж авна гэдэгт итгэж байна” хэмээн Засгийн газрын тэргүүн Анкара хотод мэдэгджээ.

1992 онд Туркт уурхайн хамгийн том осол болж байв. Хар тэнгисийн Зонгулдак мужийн уурхайд хий дэлбэрч 263 уурхайчин амиа алдаж байсан билээ. Тус улс уул уулхайн салбар, тэр тусмаа нүүрсний уурхай дахь аюулгүй ажиллагааг хангах тал дээр ихээхэн муу нэр хүндтэй. 2010 онд мөн л Зонгулдак мужийн нүүрсний уурхайд осол гарч 30 хүний аминд хүрч байжээ. Турк дахь уурхайн ослыг авлигад идэгдсэн эрх баригчидтай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй байна. Засгийн газрын сайд, яамны түшмэлүүд авлигад хэтэрхий их автагдсаны улмаас хөдөлмөрийн наад захын аюулгүй ажиллагаанд зарцуулах хөрөнгө мөнгө дутмаг болсон хэмээн үзэж байгаа аж. Турк дахь нүүрсний уурхайнуудад аюулгүйн ажиллагааны хууль дүрмийг биелүүлдэггүй, биелүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгө байхгүй байна хэмээн амиа алдсан нэг уурхайчны ар гэрийнхэн ярьжээ.

“La Vanguardia”

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин