Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайг далд эдийн засаг руу оруулахаар болчихлоо

2014-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

Засгийн газраас уул уурхайн салбарт хийж буй ажил болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Танай намын бүлэг уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудад эрс шүүмжлэлтэй хандаж байна. Яг юуг буруу гэж  үзэж  байна вэ?

-Намрын чуулганы өмнө эдийн засгийн хям­ралаас гаргах тухай УИХ-ын тогтоолыг хэлэл­цүүлсэн.

Гэтэл эдийн засгийн хямралыг да­ван туулах тухай биш харин уул уурхайн баялаг тэр дундаа алтаа яаж авах тухай хоорондоо холбоотой таван багц хуулийг оруулж ирсэн. Үүнээс алтны роялти татвар 10 хувь байсныг 2.5 болгосон. Ингэснээр улсын төсөв 60 тэрбумаар тасарсан байна. Урт нэртэй хууль буюу гол мөрний сав дагуу газрын эхийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг одоо оруулж ирлээ. Мөн эдийн зас­гийг эрчимжүүлэх нэрийн дор Ашигт малт­малын тухай хуулийг яаж өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулагчдад хэрхэн лиценз олгох тухай асуудал явж байгаа юм. Эдийн засгийн нэртэй боловч цаанаа бүгд ашигт малтмалтай холбоотой тэр дундаа уул уурхайгаа ил задгай болгоё, эргээд газар дэлхийгээ ухъя, алт руугаа оръё гэсэн хуулийн төслүүд байгаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрч­­­­лөлт оруулах тухай хуу­лийн төслийг түүхий бол­сон гэж олон хүн шүүм­жилж байгаа. Тухайл­бал ямар заалтууд нь учир дутагдалтай байна вэ?

-Монгол орны нийт газар нутгийн 30 хувь нь хөндөгдсөн бусад хэсэг нь хөндөгдөөгүй байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай хилийн зурвас газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай заалтыг оруулж ирсэн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хатансуудал, Талынтэлтэс зэрэг алтны нөөцтэй орд газрууд байгаа. Үүнээс гадна хэд хэдэн газрууд бий. Тиймээс хилийн зурваст зөв­шөөрлийг олгох тухай хуулийн төсөл байгаа нь аюултай. Өмнө нь амласан амлалт, зорилтоосоо ухар­­сан улс төрчид, ийм байдлаар хууль эрх зүйн зохицуулалт оруулж болохгүй гэдгийг хэлмээр байна.

-Энэ хуулийг даган хайгуулын лицензийн асуудал гарч байгаа. Үүнд ч бас шүүмжлэлтэй хандаж байна уу?

- Энэ хуулийн төсөлд эхний гурван жил хай­гуулын лицензийг хэн нэгэнд хэсэгчлэн болон бү­хэлд нь зарахгүй. Гу­рав дахь жилийн төгс­гөлөөс 10 хувь, зур­гаа дахь жилдээ 20 хувийг бу­цаан өгөх тухай заалт ор­сон. Энэ нь мөн зөр­­чилтэй байгаа юм. Гур­ван жилийн хугацаанд хай­гуулын лицензийг наймааны хэрэгсэл болгохыг зогсоох асуудал боловч авч байгаа арга хэмжээ нь буруу. Энэ нь магадгүй уул уурхайн салбарыг далд эдийн засаг руу буцаад оруулах магадлалтай.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин