Д.Гэрэл
Шүүх байгуулах тухай хууль батлагдсанаас хойш шүүх байгууллага бүтэц зохион байгуулалтандаа нэлээдгүй өөрчлөлт оруулаад байна. Гэвч энэ өөрчлөлт иргэдийг төөрөгдөлд оруулж багагүй уур бухимдлыг төрүүлээд байгаа сурагтай. Хуучин цагт оршин суугаа дүүргийнхээ шүүх эсвэл хариуцагчийн харъяалалын шүүхэд хандаж өргөдөл гомдлоо шийдүүлдэг байлаа. Одоо бол Баянзүрх дүүргийн шүүхэд өргөдөл, хүсэлт өгөх гэсэн иргэн Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд очих болж байна. Шүүхүүдийн байршлыг хүргүүлье.
