Авто худалдааны цогцолборын гэрээг хийж эхэллээ

2014-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Нийслэлийн Авто худалдааны цогцолбор өнөөдрөөс иргэд, аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ хийж эхэллээ. Жижиг тэрэг зогсох талбайг дөрвөн сая, том оврын автомашины талбайг есөн сая төгрөгөөр үнэлж байгаа юм.  Энэхүү мөнгөө бэлнээр төлөх боломжгүй бол банкны зээлд хамрагдах боломжтой гэлээ. Мөн өнөөдрөөс зургадугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд гэрээ хийвэл хүссэн газрыг нь олгох зэрэг давуу талуудыг олгож байгаа юм байна.  Автохудалдааны цогцолборын гэрээний  маягттай танилцана уу.

АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР” ОНӨААТҮГ-ААС АВТО ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ


Нэг. Зорилго 
Энэхүү журмын зорилго нь  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон  авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хоорондох харилцааг зохицуулахад оршино.


Хоёр. Нийтлэг үндэслэл

2.    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 18, 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 218 дугаар захирамжийг  хэрэгжүүлэхэд ОНӨААТҮГ болон авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хооронд гэрээ байгуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

2.    Гэрээг ОНӨААТҮГ-ын Даргын тушаалаар баталсан загварын дагуу  байгуулна.

Гурав. Гэрээ хийх шалгуур үзүүлэлт

3.1 Захиалагч нь  авто зогсоолын төлбөрийг Хаан банкны 5099339906, Голомт банкны 1410016321 тоот дансанд тушаана.

3.2  Төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлсөн тохиолдолд захиалга баталгаажна.

3.3  Захиалагч нь зогсоолын бүрэн төлбөрөө бүрэн тушааж, баримтаа авчирсан нөхцөлд эд хөрөнгийн бүртгэлийн холбогдох материалыг хүргүүлнэ.

3.4 Сар бүр ашиглалтын хураамж төлнө. Ашиглалтын хураамжийг ТУЗ-аас тогтооно.

3.5 Авто худалдаа эрхэлж байгаа ААНБ, иргэн нь  өөрийн зогсоол, эд хогшил, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний  чанар хариуцлагыг бүрэн хариуцна.

Дөрөв. Бүрдүүлэх материал

-ААНБ-ын албан хүсэлт /иргэн бол өргөдөл

-Иргэний үнэмлэхний  хуулбар /нотариат хийлгэсэн/

-Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат хийлгэсэн/

-Гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт г.м авто машины бизнес эрхэлж байгаагаа  нотлох бичиг баримт

-Авто зогсоолын кадастрын зураг

-Авто зогсоолын төлбөр төлсөн баримт

-Гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг төлөөлж байгаа бол итгэмжлэл болон эрх олгосон баримт бичиг

-Гэрээнд хавсаргахаар заасан бичиг баримтуудыг танилцуулж гарын үсгээр баталгаажуулах. 

Эх сурвалж www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин