Турк улсад тэтгэлгээр суралцах оюутнуудын бүртгэл эхэлжээ

2014-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

Гадаадын өндөр хөгжилтэй улс оронд чанартай боловсрол эзэмших, тэр тусмаа тэтгэлгээр суралцах нь залуу хүн бүрийн хүсэл мөрөөдөл. Тиймээс бид оюутан залуустаа  зориулан  “Гадаадад тэтгэлгээр суралцах боломжууд” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаа Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзтэй ярилцлаа.

-Гадаадын зарим их, дээд сургуулиуд ирэх жилийнхээ элсэлтийг  аваад эхэлчихсэн. Турк улс оюутнуудаа бүртгэж эхэлсэн үү. Ер нь тус улсад ойролцоогоор хэчнээн монгол оюутан суралцдаг вэ?

-Туркт одоогийн байдлаар 900-аад монгол оюутан боловсрол эзэмшиж байна. Эдгээр оюутнуудын 350  нь Туркийн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа. Энэ жилийн магистр, докторантурын чиглэлийн Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл явагдаж дууссан. Одоогийн байдлаар дэлхийн 170 улсын 37 мянган хүн бүртгүүлсэн байна. Харин Туркийн Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн сард эхэлсэн. Урьдчилсан байдлаар 100 мянган хүн бүртгүүлнэ гэсэн тооцоо бий.

- Турк улсад суралцдаг монгол оюутнуудын олонх нь  төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг гэж сонссон.  Мөн тус улсад хувийн сайн сургуулиуд байдаг ч сургалтын  төлбөр нь өндөр учраас улсын сургуульд тэтгэлгээр суралцахыг илүүд үздэг гэж байсан. Тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудын хэд нь бакалавр,  магистр, докторын сургалтад  хамрагдаж байгаа вэ? 

-Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 2012-2013 оны хичээлийн жилд  56-н  монгол оюутан хамрагдсанаас 46 нь бакалаврт, 11 нь магистр, докторантурт суралцаж байна. Харин  2013-2014 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт хамрагдсан 46 оюутны 26 нь бакалаврт, 20 нь магистр, докторантурын зэрэг хамгаалж байна. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар манай улсад суралцах найрамдалт, ахан дүүгийн харилцаатай Монгол Улсын оюутан, залуусын тоог улам бүр нэмэгдүүлэхээр бид хичээн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлж байгаа иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь бидний хичээл зүтгэлийн илрэл юм.

-Гадаадад суралцах хүсэлтэй оюутнуудын хамгийн их сонирхдог зүйл нь тэтгэлгээр суралцах. Тиймээс  тус улсад гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусламжийн байгууллагууд  хэр олон байдаг вэ?

-Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төрлийн сан, тусламжийн байгууллага байдаг. Мөн гадаадын оюутан залуусыг дэмжих зорилготой, тэдний сургалтын зардлыг бүтнээр нь болон хагаслан даадаг  пүүс, компаниуд,  албан байгууллагууд цөөнгүй байдаг. Энэ хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар курст суралцдаг, 21 хүртэлх насны оюутнууд хамрагдах боломжтой байдаг.

-Танай улсад одоогоор хэдэн орны хэчнээн оюутан  ямар чиглэлээр суралцаж байна вэ?

-Манай улсад Америк, Герман, Ангол, Аргентин, Австри, Австрали, Бразил, Испани, Бельги, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Англи, Энэтхэг, Израйль, Кувейт, Мьянмар, Пакистан, Орос зэрэг дэлхийн 150 гаруй орны 45 мянган оюутан суралцдаг. Эдгээр гадаад оюутнууд ихэвчлэн эрхзүй, инженер, анагаах ухаан болон боловсрол судлалын чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж байна.

-Ер нь Турк улсын их, дээд сургуульд суралцахын давуу тал нь  юу вэ?

-Бүгд Найрамдах Турк Улс нь түүх, соёлын баялаг өвтэй, ардчилсан, төрт ёст, хуулийг дээдэлдэг орон юм. Манай улс эдийн засгийн үзүүлэлтээрээ Европт зургаа, дэлхийд 17-д ордог, орчин үеийн бүхий л боломжууд нээлттэй орон юм. Тэр утгаараа оюутнууд Туркт сурахдаа өөрийн цаг зав, боломж бололцоогоо ашиглаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж чадвал тархиа бүрэн цэнэглээд эх орондоо буцах боломжтой гэж боддог. Амжилттай суралцаж төгссөн залууст Монгол, Турк болон гуравдагч орнуудад ажиллах боломжууд нээлттэй.

-Тэгвэл  Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар очиж буй оюутнуудад ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ?

 -Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтай залуус юун түрүүнд өөрсдийн ирээдүйн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Бид бүхэн тэтгэлэгт хөтөлбөрүүдийнхээ хүрээнд Монгол Улсад хэрэгтэй хүний нөөц бүрдүүлэхэд нь хувь нэмэр оруулахыг эрмэлздэг. Харин хувиараа Туркийн их, дээд сургуульд боловсрол эзэмших хүсэлтэй залууст тухайн сургуулийнхаа элсэлтийн шалгалтыг амжилттай өгсөн байх ёстой гэсэн шалгуур тавьдаг.       

- Гадаадад суралцаж буй оюутан залуусын хувьд  хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжийг бас их асуудаг. Турк улсад суралцах оюутан хичээлийн бус цагаараа ажиллах боломж бий юу?

-Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад тодорхой хэмжээний тэтгэлэг олгогддог. Оюутнуудад дадлагаас гадна ашиг, орлого олох ажил эрхлэхийг зөвшөөрдөггүй.   

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй байж болохгүй

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

1 цаг 20 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

1 цаг 29 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

6 цаг 29 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

6 цаг 29 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

6 цаг 29 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

6 цаг 29 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

6 цаг 29 мин
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил х

20 цаг 42 мин
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн х

21 цаг 29 мин