НОСК-ийн хувь заяа хэрхэх бол?

2014-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

“Орон сууцны үнийн хөөрөгдөлд НОСК цэг тавина. Эдийн засгийн хямралыг давах гарц нь мөн л НОСК”. Хотын дарга яг л ингэж хэлсэн.  Тэр ажлаа ч эхлүүлээд байна. Одоогоор Нийслэлийн орон сууцны корпораци байгуулагдаж, үйл ажиллагааны журмаа боловсруулж байна. Энэ сард багтан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдвэл НОСК иргэдээс захиалгаа авч эхэлнэ.  Эхний ээлжинд 20 мянган орон сууцны захиалга авч, 50 тэрбум төгрөг төвлөрүүлснээр барилгын ажил эхлэх юм. 

Энэхүү төслийг эхлээсэй, мөнгөө хуримтлуулж  байгаад байранд орох юмсан гэсэн хүсэлтэй иргэд олноороо байгаа нь мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш мэдрэгдээд байгаа. Үнэндээ энэ хөтөлбөр  байранд орох хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр дээрээ гацчихаад байгаа иргэдийн загатнасан газар маажих шиг л болсон.  Харин нэг хэсэг нь хотын удирдлагуудын сонгуулийн шоу, бүтэшгүй үлгэр мэтээр хүлээж авсан нь  ч үнэн.  Гэхдээ л сонгуулийн шоу байсан ч хамаагүй хэрэгжээсэй гэсэн хүлээлт иргэдийн дунд байна.  Иргэд ТОСК-аас байр авч болох ч 30 хувийн урьдчилгаа нь хамгийн том даваа болоод байгаа.  Бага дунд орлоготой иргэдэд тоолоод өгөх бэлэн мөнгө үнэндээ ховор болсон. Тэгэхээр хүмүүсийн байранд орох найдвар нь одоогоор НОСК болж байх шиг.  

Гэхдээ НОСК-ийн хувь заяаг хэлэхэд үнэндээ л бэрх байна.  Нүдээр үзэж гараар барьж үзэхээс нааш бүх зүйлээ гаргаад өгчихдөг тийм гэнэн сэтгэхүйтэй хүмүүс монголчууд дунд хэр олон байгаа бол доо.  Хотын дарга “Хэрвээ бүтэхгүй бол хотын захиргаатай заргалд, энэ хувийн байгууллага биш хэзээ ч дампуурахгүй” гэсэн үгээр баталгаа хийж өгсөн. Энэ үг баталгаа байж чадах эсэх нь эргэлзээтэй.  Гэхдээ энэхүү төслийг зөвхөн Хотын дарга Э.Бат-Үүл санаачлаад, зөвхөн манайд хэрэгжих гээд байгаа хэрэг  ч биш. Солонгос, Сингапур гээд дэд бүтэц нь өндөр хөгжсөн орнууд энэ л замаар орон сууцныхаа үнийг тогтворжуулж, иргэддээ байртай болох боломжийг нээж өгсөн байдаг билээ.   Тиймээс бүгдээрээ НОСК-д итгээд захиалга өгөөд үзвэл ямар вэ.  Тэдний хувь заяа зөвхөн байранд орон хүсэлтэй иргэдээс нь шалтгаална.

 

Speak out

Хэрэгжвэл дэмжинэ

НОСК-ийн үйл ажиллагаагаа эхлэх үү, үгүй юу гэдэг асуудал иргэдийн сонголтоос шалтгаална. Тиймээс энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

БГД-ийн иргэн Я.Өнөрбаян: ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРӨХГҮЙ БАЙНА

-Сонгуулийн дараа Хотын дарга солигдвол яах вэ. Гарсан дүрэм журам нь хэрэгжинэ гэдэг баталгаа байхгүй. Мөн Э.Бат-Үүл дарга сонгуулийн өмнө “Би гарвал хаус хороолол бий болгоно. Та бүхнийг эрүүл сайхан орчинд амьдруулна” гэж гарч ирсэн. Одоо тэр нь ч биелээгүй байна. Надад бол итгэл төрөхгүй л байна.

 

БЗД-ийн иргэн Х.Чанцал:  БИ Ч ГЭСЭН БАЙРАНД ОРОХЫГ ХҮСЧ БАЙНА

-Ерөнхий мэ­дээлэл алга. Гэхдээ телевизээр хальт сонссон.  Залуу, бага дунд орлоготой иргэдийг дэмжсэн цаг үеэ олсон хөтөлбөр санагдсан. Гэхдээ хэрэгжих эсэхийг нь сайн мэдэхгүй  юм.  Бэлэн мөнгө цуглуулж хуримтлуулж чадахгүй байгаа гэр бүлд болох л хувилбар юм билээ. Би ч гэсэн энэ хувилбараар байранд орохыг хүсч байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Отгонзаяа: БОЛОМЖТОЙ Л ХУВИЛБАР САНАГДДАГ

-Сайхан санаа байна. Боломжтой хувилбар юм. Би яаманд ажилладаг. Бэлэн мөнгө гаргаад байр худалдаад авах боломж байхгүй. Тийм хөтөлбөр гарвал сайн л байна.  Байранд орно гэж зориод мөнгөө хуримтлуулаад эхэлбэл зорьсондоо хүрнэ л гэж хичээнэ шүү дээ.

 

БЗД-ийн иргэн Х.Бүүвэйбаатар: ОДОО БАЙРАНД ОРНО ГЭДЭГ ХЭЦҮҮ БОЛЖЭЭ

-Болох байлгүй дээ. Юм мэдэх хүмүүс боломжийг судалсны үндсэн дээр ийм төсөл санаачилсан байх. Миний зүгээс эсэргүүцээд байх зүйл байхгүй. Хэрэгжээд эхэлвэл дэмжинэ гэж бодож байна. Одоо байранд орно гэдэг их хэцүү болоод байна шүү дээ.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

19 цаг 59 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

20 цаг 39 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин