Хятад мотоцикль хэчнээн хүний аминд хүрэх бол?

2014-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Хамаатны маань малчин хүү өнгөрсөн жил эцгээ шалсаар байгаад хятад мотоцикль авахуулсан юм. Уг нь аавынх нь 20 жилийн өмнөх “Планета-5” одоог хүртэл хөл залгуулж дөнгөдөг. Гэтэл саахалтын залуус орчин үеийн өнгө зүстэй мотоциклиор малаа хариулж байгааг харчихаад барьцсандаа авахуулсан нь тэр. Гэтэл сар хүрэхгүйн дараа шинэхэн унаагаа унаж яваад нэг ойчоод л “будаа” болгожээ. Өөрөө азаар амьд үлдсэн.

БНХАУ-д үйлд­вэрлэсэн мото­циклийн ослоор амиа алдагсдын тоо жилд дунджаар 100 хол давж сонсогддог боллоо. Дулааны улирал эхэл­чих­сэн учир авсаархан унаа хөлөглөчих сонир­холтой малчид хотыг чиглэх нь олширдог. Тиймээс нийслэлийн хөл хөдөлгөөнтэй захуудыг нэг “Өгөөмөр”-т хоёр дугуйтын арилжаа хэрхэн өрнөж буйг сурвалжиллаа.

Мотоциклийн худалдаачид “Өгөөмөр” захын хойд хэсгийн нэлээд олон лангууг түрээслэжээ. Нийслэлд “Өгөөмөр” захаас гадна “Техник импорт”, “Нарны буман гэрэл”, “Нэкст моторс” зэрэг худалдааны төвүүдэд мотоцикль худалдаалдаг.

ОХУ, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг улсаас мотоцикль импортоор оруулж ирдгээс борлуулалтын ихэнх хувийг БНХАУ-ын мотоцикль эзэлдэг байна. “Өгөөмөр”-т нэг худалдаачин дор хаяж 10 гаруй мотоциклийг эгнүүлэн тавьсан байна. Зарим нь түүнээс ч олон. Төрөл нь янз янз. “Арслан”, “Бүргэд”, “Мустанг” гэх мэт. Хамгийн их гүйлгээтэй нь “dayon” маркийнх гэнэ. Эдгээр мотоцикль 100 км-т 2.5 литр шатахуун зарцуулдаг, үнэ нь 1.4-1.7 сая төгрөгийн хооронд хэлбэлздгийг худалдаачин н.Оргил ярилаа. Тэрээр чанарын хувьд үйлдвэрээс нь татдаг болохоор санаа зоволтгүй гэв. Биднийг ярилцах зуур мотоцикль сонирхсон хоёр хүн ирэв. Хэнтийн малчид гэнэ. Олон лангуугаар явж төвдөлгүй, н.Оргилын барааг эргэж тойрч харснаа авахаар болж 1.4 сая төгрөг газар дээр нь тоолж өгөв. Худалдаачин гаалийн бичгийг нь гаргаж өгөөд л наймаа тохиролцчихлоо. Хэнтийн малчин С.Тулгаас хятад мотоциклийн чанарыг асуувал ярих юмгүй сайн гэнэ. Тэрээр “Согтуугаар жолоодохгүй, эвтэйхэн баривал осол, гэмтэлд өртөхгүй. Яахав, нарийн яривал “Планета-5” ч сайн л даа. Гэхдээ одоо түүнийг унавал хүн биш болсон шүү дээ” гэв. Харин түүнтэй хамт яваа Төв аймгийн харъяат Р.Доржсүрэнгийн яриагаар хятад мотоциклийн чанар муу байдгийг хэлж байна. Гэвч “Планета-5” нь олдохоо больсон гэнэ. “Тэгээд ч хятад мотоцикль нь хөнгөн авсаархан, шатахуун бага иддэг” гээд Р.Доржсүрэн худалдаачидтай ярилцсаар цааш эргэв.

 

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 17 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Худалдаачид болон малчид хятад мотоциклийн чанарт тэр бүр санаа зовдоггүй нь сурвалжлагын үеэр анзаарагдав. Нэг нь ашгаа бодож, нөгөө нь биеийнхээ амрыг харж чанаргүй техник худалдаж, худалдан авсаар байдаг бололтой. Гэтэл мотоцикльтой холбоотой ослын дийлэнх нь чанар, стандарттай холбоотой байдаг судалгааг цагдаагийнхан онцолдог. Тодруулбал, энэ оны эхний улиралд гэхэд 17 хүн мотоциклийн ослоор амиа алдаж, 38 хүн бэртжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 224 хүн хорвоог орхисон мэдээллийг Замын цагдаагийн газраас өгч байна. Түүнчлэн осол гэмтлийн тодорхой хувьд согтуугаар болон хамгаалалтын малгай, хэрэгсэлгүй явсан тохиолдлыг ч нэрлэсэн юм.

 

МОТОЦИКЛИЙГ МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛЖ БҮТЭЭДЭГГҮЙ

Ганцхан жилийн дотор цөөн хүн амтай нэг баг сүйрсэн гэмээр аюул дээрх тооноос харагдах. Гэтэл компаниуд импортын бараагаа Монголын хээр, тал, бартаат замд зориулан үйлдвэрлэсэн хэмээн сурталчилдаг. Ялангуяа Хятадын үйлдвэрийг ингэж рекламдах нь бий. Үнэхээр гадаадынхан мотоциклийг монголчуудад зориулж бүтээдэг үү.

Саяхан ШӨХТГ болон Авто тээврийн үндэсний төв, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрынхан хамтран импортлогчдыг шалгажээ. Гэтэл дээрх улсуудын бүтээгдэхүүн зөвхөн олон улсын стандартын асфальтан зам дээр явах зориулалттай байдаг нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, манай улсад хот, хөдөө, хар, шороон замд зориулсан нийтлэг хэрэглээний мотоцикль орж ирдэггүйгээс өдөр бүр эвдрэл гарч, осол буурахгүй байгаа гэсэн үг.

Жилд зуу, зуугаараа амь эрсдэж, бэртэж гэмтэх, эд хөрөнгөө алдаж буй чимээгүй гамшгийн хохирогчид нь монголчууд. Хэдийгээр олон эрсдлийг дагуулж буй ч малчид мотоциклийн хэрэглээнээс татгалзах янзгүйг худалдаачид хэлж байсан юм. Тиймээс бид  цаашид мотоциклийн стандартыг боловсруулан мөрдөх шаардлагатай болжээ.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

20 цаг 36 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

21 цаг 16 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин