Тархи судлалын талаар доктор Г.Дарамбазарын хэлсэн онцлох 10 эшлэл

2018-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Тэгвэл аравдугаар сарын 15-ны даваа гаригийн зочноор уригдсан  Анагаах ухааны доктор Г.Дарамбазарын тархи судлалын шинжлэх ухааны талаар хэлсэн онцлох арван эшлэлийг хүргэж байна.  

- Mархины бүтэц эсээс тогтдог, судасжилт, бүрхүүл, ямар холбоос үүсгэдгийг бид ойлгож, мэдэж байна. Харин тархи хэрхэн ажилладаг зарчим, тэр ажиллагаа нь бидний зан төлөв, амьдрал, шийдвэр гаргалт, ой тогтоолтод яаж нөлөөлдөг юм бэ гэдэг нь харьцангуй шинэ, сүүлийн үед судлагдаж эхэлж байна. Тэгвэл үүнийг бүхэлд нь судалж байгаа шинжлэх ухааны хими, биологи, эс, молекулыг нь судалдаг хүмүүсийг нийтэд нь тархи судлаачид, энэ чиглэлийн ололтуудыг тархи судлалын шинжлэх ухаан буюу нейросайнс гэж нэрлэж байгаа юм.

 

- Өдөр бүр, цаг тутам тулгамдаж байдаг шийдвэр гаргах үйл явцад тархины ажиллагаа чухал нөлөөтэй. Нэг ёсондоо гаргасан шийдвэр дээрээ үндэслэж зорилго тавина. Харин тэр зорилгодоо яаж төвлөрөх, өөрийгөө хэрхэн удирдах эцэст нь сайн, муу хамаагүй ямар нэг үр дүнд хүрэхэд тэрийгээ өөрөө хэрхэн хүлээж авах вэ гэдэг чухал. Дараалсан үйл явцад хүн өөрийнхөө үйлдэл, үйл явцад яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг тархинаас хамааралтай учраас хувь хүний зан төлвийг зохицуулахад тархи яаж ажилладаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

- Тархи ажиллах үндсэн зарчим буюу тархины мэдрэлийн эсүүд хэрхэн холбогдох вэ гэдэг үйл явц бага насанд явагддаг.Тархины мэдрэлийн эсүүд холбогдож байх үед хүүхдэд хайр халамж мэдрүүлж байвал түүний нөлөөгөөр эерэг, зөв хандлага бүхий мэдрэлийн эсүүд бат бэх холбоос үүсгэнэ. Харин эсрэгээр үл тоомсорлогдох, үзэн ядах зүйл мэдэрч байвал тэр сөрөг энерги бүхий мэдрэлийн эсүүдийн холбоос илүү хөгжинө.

 

- Бусдыг хүндэлдэг, хайрладаг, цэвэрч нямбай, ёсзүйтэй, шударга хүүхдүүдийг төлөвшүүлэхэд олон зүйл нөлөөлөх ч хамгийн чухал нь тархи хөгжиж, аливаа зүйлийг хүлээж авдаг мэдрэлийн эсийн холбоост нөлөөлж чадахуйц үед нь ямар мэдээлэл өгнө. Хүмүүжил, төлөвшилд нь хамгийн их нөлөөлнө.

 

- Насны хувьд ямар мэдээлэл гэдгээс хамаарч янз бүр байдаг. Жишээлбэл, хүүхэд  3-5 насандаа төрөлх хэлнээсээ гадна өөр хэл үзэхэд яваандаа мартаж болох ч маш хурдан сэргэдэг. Насанд хүрсэн хүний хувьд шинэ зүйл сурахаас өмнө мэдлэг тогтсон байдаг учраас үнэн болов уу, яагаад ийм юм бол гэж асуудаг. Харин хүүхэд бол яагаад гэж хэзээ ч асуухгүй. Мэдээллийг шууд утгаар нь хүлээж аваад  тэр мэдээлэл дээрээ үндэслээд өөрийнхөө тархийг бүтээж байдаг. Тэгэхээр зөв хүүхэд төлөвшүүлье гэвэл хүүхэдтэй харилцах харилцаа, өгч байгаа мэдээлэл, орчин зөв байх ёстой юм. Үүнд өдөр тутмын мэдээлэл буюу ангийн багш, хамт олон, эцэг эхийн харилцаа, орчин хамгийн хүчтэй нөлөөлнө.

 

- Тархийг яаж үр дүнтэй ажиллуулах вэ гэдгээ хүн аливаа зүйлд төвлөрөх, дайчлах, бясалгах замаар шийддэг юм байна. Хүний бодол санаа олон зүйл рүү үсчиж байдаг. Харин яг тухайн үеийнхээ үйлдэлд төвлөрч сурахыг бясалгал гэдэг. Хийж буй үйлдэлдээ бүрэн дүүрэн төвлөрнө гэдэг маш чухал чадвар.

 

- Тархины үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхдэд анхаарал дутмагшлын хам шинж гэсэн өвчин илэрдэг. Хүүхдүүдийг төвлөрч  сургахын тулд төрөл бүрийн тоглоомоор ч юмуу тархины  дасгал хийлгэж байх хэрэгтэй бөгөөд энэ нь дасгалаар дамжуулж тархины ажиллах зарчмыг өөрчилж байна гэсэн үг юм.Хүүхдүүд багаасаа тархиа зөв ажиллуулж, удирдаж сурвал илүү их амжилтад хүрнэ.

 

- Хүнд асар олон ген бий. Бидний арьс, зүрх, мэдрэлийн эс доторх генүүд адилхан. Эхийн хэвлийд нэг эсээс үүсдэг учраас аль ч эрхтнээс эс авсан байсан ген нь ижил. Харин арьсны эс гэрэл мэдэрч, юм харахгүй, булчин шөрмөс, зүрх шиг ажиллахгүй. Учир нь биед байгаа маш олон генээс алийг нь ажиллуулах вэ гэдгээ эс болгон тусдаа шийддэг. Тэгэхээр хайр халамж, эерэг мэдрэмж бидний аль ген нь илүү сайн ажиллах вэ гэдгийг шийдэж байдаг гэсэн үг юм.

 

- Хайр халамж, зорилго, хүсэл тэмүүлэл гээд тархинд байдаг мэдрэмжүүд эсийн процесст нөлөөлж байдгийг дэлхий нийтээр нээн илрүүлж байна. Судалгаа, аргууд нарийсахын хэрээр бидний бодол санаа генийн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг баталж байна. Магадгүй бидний ажиллах, ачаалал даах чадвар, анхаарал төвлөрөхөд  нөлөөлж генүүдийг ажиллуулдаг юм байна.

 

- Тархи судлалын шинжлэх ухааныг аль нэг улс юмуу, хэн нэгэн эзэмшинэ гэдэг хэцүү. Бүгд хамтрахгүй бол маш их нөөц боломж, хүч хүч, цаг зав шаардсан ажил байдаг учраас олуулаа орох хэрэгтэй.

  Эх сурвалж: www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 19 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 24 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 24 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин