“Батж.Батбаяраас хөрөнгө худалдаж авсан этгээд хохирлоо “Говь” компаниас нэхэж болно”

2014-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ноолуурын сезон ид өрнөж байна. Килограмм ноолуурыг малчдын гар дээрээс 80 гаруй мянган төгрөгөөр авч байгаа нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл, яг өдийд ноолуурын компаниуд түүхий эдээ цуглуулдаг. Монголд ямаа өссөн, тиймээс ноолуурын бизнес эрхлэгчдэд хомсдлын аюул үгүй ажээ.

Энэ хэрээрээ манайд том, жижиг ноолуурын үйлдвэрүүд  жил тутам нэмэгдсээр...

Бид энэ удаагийн “Өмч хувьчлалын түүх” буландаа Монголын хамгийн том гэгддэг нэгэн үйлдвэртэй холбоотой хувьчлалын түүхийг сөхөхөөр шийдэв.

1999 он. Төрийн өмчийн хувьчлалын оргил үе болох тэр жилийн зургадугаар сарын 16-ны өдөр “Говь” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар нэгэн шийдвэрийг гаргажээ. Тэр нь “Монкашмер” ХХК-ийн өөрийн компанид оногдох эзмшлийн хувийг “Туул кашмер” ХК-д худалдах тухай шийдвэр байв. Өмнө нь “Говь” ХК, “Туул кашмер” ХК хамтран “Монкашмер” ХХК-ийг байгуулсан байна. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх үед “Монкашмер” ХХК-ийн нийт хөрөнгийн 51.4 хувь /739.8 сая төгрөг/-ийг “Говь” ХК, 48.6 хувь /711.2 сая төгрөг/-ийг “Туул кашмер” ХК эзэмшиж байж. Нэг үгээр хэлбэл, дээрх компанийн 51.4 хувь буюу 739.8  сая төгрөгийн хөрөнгийг “Туул кашмер” ХК-д худалдсанаар энэ компани буюу УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр “Монкашмер” ХХК-ийг 100 хувь эзэмших болжээ. Хамгийн сонирхолтой нь энэ хувийг дөнгөж 450 сая төгрөгөөр худалдаж авсан аж.

Уг нь “Монкашмер”-ийн 51.4 хувь нь 739.8 сая төгрөгийн өртөгтэй бай­­даг. Гэтэл 450 сая төгрөгөөр зар­чи­хжээ. Дээрх үнээр нь авахыг УИХ-ын ги­шүүн асан Батж.Батбаяр зөвшөөрөөгүй тул “Говь”-ийн ТУЗ-ийнхөн ийн хямдруулаад өгчихсөн байна.

Тухайн үеийн Иргэний хуулийн 91.1-д “Эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгээ худалдах,  түрээслэх тохиолдолд энэ тухай бусаддаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь уг хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах буюу түрээслэн авах эрхтэй...” гэсэн байдаг ажээ. Үүгээр бол “Говь”-ийнхан дээрх хувийг “Туул кашмер” 739.8 сая төгрөгөөр авахыг зөвшөөрөөгүй бол ТӨХ-нд мэдэгдэх учиртай байж. Гэтэл “Говь” ХК-ийн ТУЗ дур мэдэн худалдаж хууль зөрчсөн гэнэ. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56.1-д зааснаар Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувийг ТӨХ-ны шийдвэрээр худалдах ёстой юм байна.

Төрийн өмчийг бөөндөж хувьчилсан 1999 оны энэхүү хувьчлалын материалтай 2002 онд УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн үзэж танилцжээ.

Тэд дүгнэлтдээ “Монкашмер” ХХК дахь “Говь” ХК-ийн оногдол хувийг худалдах тухай шийдвэрийг ТӨХ гаргаагүй байтал “Говь” ХК-ийн ТУЗ дур мэдэн худалдах шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. Иймд “Говь” ХК-ийн ТУЗ-ийн 1999 оны 20 дугаар тогтоолыг  хүчингүй болгох шаардлагатай” гэжээ. Ингэснээр “Говь” ХК-иас өөрийн оногдох хувийг “Туул кашмер” ХК-д худалдсан гэрээ хүчингүй болно. Үүнийг дагаад “Туул кашмер” ХК нь “Говь” ХК-аас худалдаж авсан хөрөнгөө бусдад худалдсан гэрээ ч хүчингүй гэсэн үг. Тиймээс “Туул кашмер” ХК-аас хөрөнгө худалдаж авсан этгээд хохирлоо “Говь” ХК-аас нэхэмжилж шүүхэд хандаж болох талаар эрхэм гишүүд зөвлөмж гаргажээ. Өөрөөр хэлбэл,”Говь” ХК-ийн ТУЗ-ийн 199 оны 20 дугаар тогтоолыг хүчингүй болговол Батж.Батбаяраас хөрөнгө худалдаж авсан хувь хүн, компани “Говь” ХК-аас хохирлоо нэхэмжил гэсэн үг юм.

Батж.Батбаяр тухайн үед өөрийг нь хөл дээр нь босгосон “Монкашмер”-ийн хувьчлалын талаар үнэнийг дэлгэхийг хүсдэггүй. Ерөнхийдөө нууцалдаг. Тэрээр энэ талаар сонинд өгсөн ярилцлагадаа “...”Говь”-той хамтарч “Монкашмер” гэдэг үйлдвэр байгуулаад, дараа нь тэрийгээ Италийн “Лоропиана”-д зарсан...” гэдэг. Ингээд л болоо. Тэрээр энэ тухай өөр юу ч ярилгүй өдийг хүрчээ.

Ноён Батж.Батбаяр нь “Туул кашмер” ХК-ийн 50-иас илүү хувийг хэрхэн цуглуулсан, дараа нь “Говь”-ийн ТУЗ-өөс яаж байгаад тэр хувийг тийм хямд худалдах шийдвэр гаргуулж дөнгөв, тэр үед “Говь”-ийн ТУЗ-д хэн хэн байв гээд олон асуулт гарч ирж байгаа юм.

Өдгөө “Говь” ХК нь хувьчлагдсан, “Монкашмер” болон “Туул кашмер” компаниуд ноён Батж.Батбаярын мэдэлд хэвээр байдаг гэнэ лээ.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

20 цаг 36 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

21 цаг 16 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин