“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Ументад Монголын хуулийг сануулъя

2014-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Уул уурхайн “Хүннү ресурс” ХХК-ийн нэр сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Тайландын “Банпу” компанийн Монгол дахь салбар юм. Энэ компанийн захирал нь Марк Д Умент хэмээх өрнөд эр бий. Тайландад “Банпу”-ийн төвд хэдэн жил ажиллаж туршлага хуримтлуулсан, уул уурхайн компанийн мэргэшсэн захирал гэж байгаа.

Түүнийг ирэхээс өмнө  “Хүннү ресурс”-д нэгэн хэцүүхэн асуудал тулгараад байв. Тэр нь 700 сая тонн нүүрсний нөөцтэй Үнст худагийн ордыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй гаднын хөрөнгийн бирж дээр IPO хийж борлуулсан явдал юм. Энэ ордын эзэмшигчтэй тухайн үед түншилж байснаараа дулдуйдан иймэрхүү хэрэг тарьчихсан шиг байгаа юм. Эцэстээ энэ асуудал арбитрийн шүүхэд очоод байлаа. Харин Марк Д Умент захирлаар томилогдож ирээд удаагүй байхдаа энэ асуудал их сонин аргаар шийдчихэж. Тэр нь Үнст худагийн ордыг эзэмшигч компанийн захирлын хувийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж “зохицсон” явдал. Ингэж зохицуулсныхаа дараа мань хүн хилээр гараад явчихсан байдаг. Хууль хяналтынхан Марк Д Ументийг асууж сурагласан талаар зарим эх сурвалж мэдээлж байв. Үүнийг нь хэвлэлийнхэн, зарим  хүн мэдчихээд хөөрхөн “яриа” болоод байтал дахиад нэг асуудал дэгдэх нь тэр. “Хүннү ресурс” буюу “Банпу” компани Монголын ашигт малтмалын лицензийг хууль бусаар хадгалж байгаа тухай мэдээлэл цацагдав. Ийн энэ компанийн элдэв маапаан үргэлжилсээр байх төлөвтэй.

Удахгүй Монгол Улс ашигт малтмалын бодлогоо шинэчилж хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс тэр цагт нь хэрэг болгох үүднээс “Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Ументад Монгол Улс хуультай, болдог болдоггүй юм бий гэдгийг сануулъя.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 2 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 19 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 22 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 28 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин