Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, овоонд булжээ

2014-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт ноцтой хэргүүд гарлаа. Лхагва гаригт үүрээр Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хороонд 25 настай залуу хамт ажилладаг залуугаа хөнөөж, 10 оюутан барьцаалсан бол пүрэв гаригт Баянзүрх дүүрэгт хоёр эмэгтэйн зэрэмдэглэсэн цогцсыг цагдаагийнхан олжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн есдүгээр хороо,  Шар хадны эцэст уг хэрэг болсон байна. Энэ тухай сурвалжлахаар хэргийн газрыг зорилоо.

Шар хадны эцсийн автобусны буудлаас 300 орчим метр зайнд үргэлжилсэн уул харагдаж байна. Айлууд хаяа дэрлэж буусаар хороолол үүсгэчихжээ. Цогцсууд олдсон Шар хад ууланд хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг цаазалж байжээ. Тиймээс догшин лус савдагтай уул гэлцдэг юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар нэг цогцос нь толгойгүй, нөгөө нь хөл гаргүй байсан гэнэ. Цагдаа нар цогцосны ойролцоогоос хөл, гарыг нь олсон гэнэ. Харин нөгөөгийн толгой нь олдоогүй бололтой. Шар хад уулан дээр цагдаа нар олноороо гарсан байлаа. Хоёр гурваараа салж ямар нэг юм эрж хайж уулын хормойгоор сүлжиж алхана. Хороолол дундуур ч цагдаагийн машин энд тэндгүй холхино. Тэд хоёр цаг орчим эргүүл хийж байгаад явцгаав. Баасан гаригт энэ хэсгийн бүх дэлгүүрийг хаасан гэнэ. Зарим айлын хашааг бүсэлж хүн оруулж, гаргахгүй байсныг ч иргэд хэллээ. Харин уржигдраас хөл хорио арай суларсан бололтой. Биднийг очихын өмнөхөн цагдаа нар захын айлын жорлонгоос нь ямар нэг юм хайж хогийг нь онгичжээ. Тэгээд зогсохгүй оюутан хүүг нь “Тодруулах юм байна” гэсээр аваад явсныг гэрийн эзэн дуулгалаа.

Ноцтой хэрэг гарсныг дуулсан иргэд ихээхэн айдастай байгаа бололтой “Өглөө оройд эмэгтэй хүмүүс ганцаараа явахад аймшигтай болжээ. Хэн ч яаж ч мэдэх нь” гэх хүн олон таарав. Ингэж явсаар цагдаад анх дуудлага өгсөн эмэгтэйн гэрийг оллоо. 50 гаруй настай тэрээр нэлээд цочирдсон нь илт. Нэрээ нууцлахыг хүсээд ингэж ярьсан юм.

-Таныг анх цагдаад дуудлага өгсөн гэж сонслоо. Хохирогчдыг олсон газар танайхаас холгүй бололтой?

-Уржигдар /пүрэв гариг/ оройхон нар жаргах үед малаа харахаар хажуу уул руу гарсан юм. Бараг 20:00 цагийн үед байх. Гэтэл үс, цус харагдахаар нь  “Уул, овоон дээр хэн нь ийм юм хаядаг байна” гэж бодоод цааш алхсан. Гэтэл овооноос мухар хүзүүтэй, сонин улаан юм цухуйж байсан.  Одоо байтлаа малын махаар овоогоо тахидаг болоо юу гэж бодтол юун мал манатай. Эмэгтэй хүний бие байсан юм билээ.

-Та тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн үү?

-Амьд явах насандаа тийм аймшигт юм харж байгаагүй. Нүдэндээ ч итгээгүй. Гэрээсээ хүүхдүүд явуулж харуулсан. Тэгээд л хүн байна гэж мэдэцгээгээд цагдаа дуудсан.

-Шар хад уулыг догшин гэлцэх юм. Гэтэл бүр овоон дунд цогцос байсан гэсэн үг үү?

-Хадаг самбай болсон овоон дороос тэр зүйл цухуйж байсан. Овооны чулуугаар булсан юм шиг байна лээ. Хэд ч хоносон  юм. Цагаан сүүгээ өргөдөг овооноосоо ийм зүйл харсан нь үнэхээр аймшигтай. Дулааны улиралд хүүхэд, хөгшид бид чинь энэ уулан дээрээ л гарч нар, салхи үздэг байсан. Одоо уул руу алхах хүн ч олдохгүй биз.

 

Бүсгүй хүнийг ийм хэрцгийгээр хөнөөсөн хэргийг монгол хүн үйлдэхгүй гэх иргэд ч таарч байлаа. Түүнчлэн уулан дээрээс гэмтэл авсан эрэгтэй хүн олдсон тухай ч ярьж байв. Хохирогчид 22, 23 насны эмэгтэйчүүд байсан төдийгүй Шар хад орчмын иргэд байсан гэх. Цагдаагийн байгууллагаас хэргийн тухай тодруулахад “Одоогоор хохирогчоор хоёр эмэгтэйг тогтоогоод байна” гэхээс өөр мэ­дээлэл өгөхөөс татгалзав. Ийм ноцтой хэргийг хэн, ямар сэдлээр үйлдсэн болох нь одоогоор тодорхойгүй байна.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

20 цаг 37 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

21 цаг 17 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин