МИАТ шинэ онгоц, “төмөр зам” ухаалаг галт тэрэгтэй боллоо

2014-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Манай улс агаарын тээврийн салбарт олон улсад өрсөлдөхүйц Боинг 737-800 шинэ онгоц, төмөр замын салбарт электрон системээр бү­рэн тоноглогдсон ухаалаг галт тэргээр хүч нэмлээ. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын Боинг үйлдвэрт захиалан хийлгэсэн  шинэ онгоцоо эх орондоо авчирлаа.

Ерөнхийлөгч 2011 онд АНУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурж байжээ. Харин өнгөрсөн жил Б767-300 онгоц авсан бол энэ жил Боинг 737-800 онгоцыг 12 жилийн хугацаатайгаар түрээсээр авч байгаа юм. Нислэгийн багийнхан үйлдвэрээс нь очиж авчирсан “Гүюг хаан” онгоц нь зорчигчийн 162, бизнес зэрэглэлийн 12 суудалтай юм. Мөн Монгол болон холливудын шилдэг кино, дэлхийн дуу хөгжмийн алдартай цомгуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар үзэх “inflight Entertainment” системтэй аж. Боинг компаниас хамгийн сүүлд гаргасан цэнхэр өнгийн лед гэрлийн “Sky interior” дотоод засалтай учраас зорчигчдын ая тухыг дээд зэргээр хангана гэнэ. Олон улсын хамгийн шилдэг онгоцуудын нэг Боинг 737-800 онгоц нь тасралтгүй арван цаг нислэг үйлдэх хүчин чадалтай нь бусад онгоцуудаас харьцангуй олон цаг нислэг үйлдэж байгаа гэнэ. Харин түрээсийн хувьд  сард 400-гаад мянган ам.доллар төлөх юм байна.

МИАТ компани нь одоогийн байдлаар Боинг 737-800 болон Боинг 767-300 загварын хоёр онгоцоор Улаанбаатар-Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин рүү шууд, Сингапур, Хайнань, Чежү, Нагоя, Ояката, Фукуока руу дамжин нислэг үйлддэг юм. Тус компани нь 2016 онд дахин хоёр Боинг 737-800 онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ үеэр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “Онгоцыг үйлдвэр дээрээс нь авсан авиа компаниуд цөөхөн байдаг.Шинэ онгоцтой болсноор олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Зорчигчдын ая тухтай аюулгүй байд­лыг дээд зэргээр хангаж байна. Үйл ажил­лагаа өргөжиж, ашиг нэмэгдэнэ. Энэ онгоцыг авснаар МИАТ компанийн  парк шинэчлэл бараг 100 хувь бүрэн шинэчлэгдэж байгаа” гэв. Боинг 737-800 агаарын хөлөг нь 39.5 метр урттай, 12.5 метр өндөр, 19400 килограммын даацтай. Харин ачаа бүхий нис­лэгийн үргэлжлэл 5400 километр бол шу­луунаараа 850 километр цаг нисэх хүчин чадалтай аж.

Мөн энэ өдрүүдэд “Улаанбаатар төмөр зам” техникийн шинэчлэлээ шинэ галт тэргээр эхлүүллээ. ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрээс 15 суудлын вагон авчирч ирэх сарын эхээр үйлчилгээнд явуу­лахаар боллоо. Электрон системээр бүрэн тоноглогдсон энэхүү гал тэргийг Монгол болон ОХУ-ын Засгийн газар харилцан тохиролцсоны үндсэн дээр авчирчээ. Ингэхдээ 125 сая ам.долларыг ОХУ, 125 сая ам.долларыг манай тал гаргаж байгаа гэнэ. УБТЗ-ын 65 жилийн түүхэнд хийгдэж байгаа анхны томоохон  хөрөнгө оруулалт болох ухаалаг галт тэрэг нь тасалгаа болгондоо зурагттай, бүх зүйл нь автоматаар зохицуулагддаг системтэй аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай өргөгчөөр өргөж зориулалтын өрөөнд байр­луулах зэрэг олон давуу талтай. Цаа­шид УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэхээр төмөр замын автобус, замын зүтгүүр, ачааны вагон, зам хэмжигч, сэв шалгагчийг худалдан авахаар шийдвэрлэжээ. УБТЗ уг вагонуудаар тусгай цуваа байгуулан Улаанбаатар-Москвагийн чиглэлд явуулахаар төлөвлөсөн байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 2 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 19 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 22 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 28 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин