С.Дамдиндорж: Яруу найрагт баяртай гэж хэлэх болоогүй

2014-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Яруу найрагч Сольтогтохын Дамдиндоржтой ярилцлаа. Тэрээр  “Жимсний бөөр” шүлгийн түүврээрээ 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн юм. Түүнээс хойш “Гайхамшигт өдрүүд”, “Жимсний бөөр-Бадралын үе”  яруу найргийн, “Өдрийн од” буюу өөрийнх нь хэлсэнчлэн “өндгөн”  өгүүллэгийн  түүвэр /нийт долоон ном/-ээ  уншигчдын хүртээл болгосон юм.

- Энэ жилийн “Болор цом” наадам  танай нутагт болсон.  Таныг түрүүлнэ гэж мөрийцсөн хүмүүс зөндөө байсан ч сэтгэл дундуур үлдэх шиг болсон. Харин та өөрөө ямар  сэтгэгдэлтэй үлдэв?

- Өвөрхангай аймаг бол “Болор цом” наадмыг анх санаачилж, үүсгэн байгуулсан Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуайн төрсөн нутаг. Тэр их хүний  80 насны ойг тохиолдуулан  яруу найргийн наадам зохион байгуулсан нь сайхан болж өнгөрсөн.  Манай нутгийн дүү, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Моломжамц түрүүлсэн.  Миний хувьд ямар ч гэсэн шалгаруулалтад нь тэнцэж,  сүүлчийн 30 найрагч дотор үлдэж   шүлгээ уншсан. Цом авах нь биш зохиолч хүн уншигчиддаа бүтээлээ хүргэх хамгийн чухал шүү дээ. Би тийм л бодолтой байна.

-Уран бүтээлийн олз их үү?

- “Жимсний бөөр-Бадралын үе” яруу найргийн номоо хэвлүүлж гаргаад удаагүй байна Одоо бас нэг боть гаргах санаатай байгаа. Цаашдаа жүжгийн зохиол, шүлэглэсэн роман, хүүхдүүдэд зориулсан номууд  гаргах бодол бий. Заримыг нь эхлүүлсэн.

-Тэгвэл та үргэлжилсэн үгийн зохиол руу шимтэж, нэг ёсондоо яруу найрагт баяртай гэж хэлж байгаа юм биш биз?

-Яруу найрагт баяртай гэж хэлэх болоогүй.

-Ингэхэд таныг  “Болор цом” наадамд есөн жил  уралдсаныг мэднэ.  Харин хэзээ анхны шүлгээ бичсэнийг  мэдэхгүй юм байна?

-Монгол хүн сансарт анх ниссэн 1981 онд би долдугаар ангийн сурагч байлаа. Зохион бичлэгийн уралдаан  зарлахад нь шүлэг бичээд өгчихсөн юм. Анхны шүлэг минь  тэгж мэндэлсэн.

-Сүүлийн үед  Хархориндоо л ажиллаж, амьдарч бас уран бүтээлээ туурвиж байна уу?

-Би Эрээнцавын Нямсүрэн ах шиг Хархориндоо мөнх амьдарч, уран бүтээлээ туурвих байх. Эрхэлдэг ажил маань  та мэдэж байгаа биз дээ, санаанд орсноо цаасан дээр буулгаж суудаг нэг ёсондоо тийм нэг  “мэргэжилтэй”  хүн, түүнийгээ л хийж сууна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 2 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 19 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 22 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 28 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин