Хэт хурдан дур тавилт гэж юу вэ?

2014-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Эрчүүдэд түгээмэл тулгамддаг хэт хурдан дур тавилтын талаарх зөвлөгөөг “Тод Каннам” гоо сайхны мэс заслын эмнэлгийн их эмч Д.Тодномбат өгч байна.

Энэ удаагийн зөвлөгөөг эрчүүдэд зориулж байна. Эрчүүдийн сэтгэлийг зовоодог асуудлын нэг бол яах аргагүй хэт хурдан дур тавилт. Бэлгийн харьцаанд ороод хоёр минутаас богино хугацаанд дур тавьдаг бол тухайн хүнийг хэт хурдан дур тавьдаг буюу бэлгийн сулралтай гэж ойлгодог. Харин сүүлийн үед анагаах ухаанд энэ талаарх  судалгаа, эмчилгээний арга хөгжихийн хэрээр богино хугацаанд үрийн шингэнээ гадагшлуулах байдлыг нарийвчлан оношлох болсон. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд таван минутаас богино хугацаанд дур тавьж байгаа бол хурдан дур тавилт гэж үздэг. Харин гурван минутаас богино хугацаанд дур тавьж байгаа бол үүнийг хэт хурдан дут тавилт гэж ангилан үзэж байна. Мөн бэлгийн хавьтал хийхээс өмнө, эсвэл эхэлсний дараа шууд үрийн шингэнээ гадагшлуулах гэж ялгах тохиолдол ч байдаг. Гэвч энэ үзэгдлийг яаж ч нэрлэж, яаж ч ханддаг боллоо гээд цөөнгүй эрчүүдийн хувьд сэтгэлийг нь зовоодог гол асуудлын нэг болсоор байна. Хэт хурдан дур тавилт нь эрүүл мэндийн асуудал, эсвэл эрхтний бүтэц буюу хэт мэдрэмтгий байдлаас үүдэлтэй эсвэл сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, анхны азгүй тохиолдлоос тогтсон хямрал, бэлгийн амьдрал эхлэх үеийн сэтгэл хөдлөл, айдастай холбоотой байх нь элбэг. Тиймээс юун түрүүнд эмчийн үзлэг, асуумж чухал нөлөөтэй. Үүний дараа бэлэг эрхтний хэт мэдрэмтгий байдлыг оношлодог тусгай төхөөрмжийн тусламжтайгаар оношлогоог явуулна. Ингээд оношлогооны хариунаас хамаарч мэс заслын ба мэс заслын бус гэсэн аргаар эмчилж болно. Бэлэг эрхтний хэт мэдрэмтгий байдлаас үүдэлтэй хурдан дур тавилт гэж оношлогдох тохиолдолд мэс заслын аргаар эмчилгээг хийнэ. Харин сэтгэл зүйн шалтгаантай байх тохиолдолд мэс засал хийсэн ч төдийлөн үр дүнтэй байж чаддаггүй.

Шодой болон бэлэг эрхтний толгой хэсэг рүү гарсан мэдрэлийн ширхэгүүд байдаг ба тэр нь газар зүйн байршил, улс үндэстний онцлог болон хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан салаалалт, тоо ширхэгийн хувьд харилцан адилгүй байдаг. Бэлэг эрхтэн рүү салаалж гарсан үндсэн 2-3 мэдрэлийн ширхэг байдаг ба эдгээр ширхэгүүд нь шодой болон толгой хэсэг рүүгээ салаалж салбарласан олон тооны мэдрэлийн ширхэгүүдтэй болсон байдаг. Энэ онцлогоос болж бэлэг эрхтний толгой хэсэг мэдрэмтгий болж бэлгийн харьцааны үед амархан дур тавьдаг. Энэ бол өвчин биш хувь хүний биеийн онцлог учраас санаа зовох зүйлгүй манай эмнэлэгт хандаарай. Манай эмнэлэг нь 2013 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн оношлогооны төхөөрөмжөөр хурдан дур тавилт, хэт мэдрэмтгий байдлыг оношлон мэс заслын аргаар эмчилж байна.

Үйлчлүүлэгчийг оношлогооны багаж төхөөрөмжөөр оношилсны дараа мэс засал хийлгэх эсэхийг шийдвэрлэдэг. Мэс заслын аргаар мэдрэмтгий байдлыг бууруулдаг. Энэ хагалгааг хэсгийн мэдээ алдуулалтаар хийнэ.  Үргэлжлэх хугацаа 30-40 минут. Хагалгааны дараа 7-10 хоногт хэвийн байдалдаа орно.

Тод КаннамГоо сайхны мэс заслын эмнэлэг

Утас: 7000-4108, 9906-2349

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

20 цаг 58 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

21 цаг 38 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин