Ж.Бум-Эрдэнэ: Ачааны машинд цагийн хязгаарлалттайгаар, түр зөвшөөрөл олгоно

2014-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Ачааны  машиныг замын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулж байгаа. Тэгвэл нийслэлийн тээврийн газраас  түр зөвшөөрөл олгож байна. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын ачаа тээврийн зохицуулалтын мэргэжилтэн Ж.Бум-Эрдэнээс тодрууллаа.

-Том оврын машинд замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг хэрхэн олгох вэ?

-Бүх жин нь 3.5 тонн болон түүнээс бага жинтэй “В” ангиллын ачааны машин,  бүх жин нь 3.5 тонн болон түүнээс дээш жинтэй “С”, “СЕ” ангиллын чиргүүлтэй  ачааны машин  гэсэн гурав ангиллаар гудамж, замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. “В” ангиллын ачааны машин 11:00-20:00 цагийн хооронд   Цэцэг төвийн уулзвараас МУБИС-ийн уулзвар, Төв шуудангаас 120 мянгат хүртэл, СУИС-аас  МУИС-ийн хооронд маршрутын дагуу хөдөлгөөнд оролцоно.  Харин “C”, “CE” ангиллын ачааны машин 08:00-21:00 цагийн хооронд Таван шар,  Зүүн дөрвөн зам, Баянбүрд, Гуравдугаар цахилгаан станцаас хотын төв рүү нэвтэрнэ гэсэн үг. Энэхүү зөвшөөрлийг нэгдүгээр сараас зургадугаар сар, долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл олгодог. 

- Түр зөвшөөрөл авахад ямар материал бүрдүүлэх вэ?

-Аж ахуйн нэгж байгууллага бол компанийн албан бичиг, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрөл, ачааны машины дөрвөн тал нь харагдахуйц фото зураг, машины гэрчилгээ, хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар шаардлагатай. Харин хувь хүн бол дээрх материалууд дээр цагийн хязгаарлалт тогтоосон бүс руу зайлшгүй орох шаардлагатайг нотлох баримт, албан татвар төлсөн, оношлогооны баримт шаардлагатай. Мөн  төрийн сангийн 200051055  дансанд хураамжаа төлнө. Түр зөвшөөрлийн хураамж “В” ангилалын ачааны машин нэг өдрийн 1000 төгрөг, “С” ангилалынх 1500 төгрөг, “СЕ” ангилалынх 2000 төгрөг төлнө. Зөвшөөрлийг өдрөөр, сараар, таван сараар ч авч болно.  

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 29 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 32 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 38 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин