Н.Гантөмөр: “Railbus” хугацаандаа замд гарна

2014-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Толгойт-Амгалан чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн төмөр замын автобус явуулахаар төлөвлөсөн.  Энэ талаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.

-Нийслэлчүүд  удахгүй төмөр замын автобусаар зорчино гэсэн хүлээлттэй байна. Ажил ямар шатандаа яваа вэ?

-Нийслэлээс хөрөн­гийн асуудлыг шийдлээ. Шинээр дөрвөн нам тавцант зогсоол барих ажил эхлээд байна. Нэг зогсоол барихад 300 сая төгрөг болно гэсэн дүн гарсан. Түүнийг нийслэлийн төсвөөс гаргалаа.  Мөн ОХУ- ын “Трансмаш хол­динг” компаниас “PA-2” маркийн “Railbus” авч­рахаар болсон.  Ерөн­хийдөө ажил ахиц­тай байгаа.

-Толгойт-Амгалан чиг­лэлд хоёр дахь зам барих ажлыг гүйцэтгэнэ гэсэн. Энэ ажил хуга­цаандаа амжих болов уу. Эхэлсэн үү?

-Толгойт өртөөний автозам, зогсоолыг өргөтгөх ажил эхэлсэн  Мөн зарим хэсэгт зорчигчийн тавцан барьж, шугам хоолой шилжүүлэх, өргөтгөх, шинээр барих, дуу чимээ тусгаарлагч, хамгаалалтын хашаа барих ажил ид өрнөж байна. Хугацаанд нь ашиглалтад оруулж, нийслэлчүүддээ нэгэн шинэ үйлчилгээг хүргэ­хээр хичээж байна.

-“Railbus”-ийн үйл­чилгээ эхлэснээр бидэнд олон талын ашиг тусаа өгөх байх. Тийм үү? 

-Эхний ээлжинд явуу­лах RA-2 маягийн rialbus нь 350-400 хүн зорчих боломжтой байх юм.  Хотынхны толгойны өвчин болсон зам түгжрэл, төвлөрөл багасах байх гэж тооцоолсон.  Өдөртөө гурван удаа 100 км цагийн хурдтайгаар Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут  явах тооцоо гарсан байна лээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 29 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 32 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 38 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин