Зах зам дээр гарчээ

2014-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Нийслэлд нэгэн чимээгүй зах бий  болжээ.  Гэхдээ тэнд лангуу, чингэлэг, сүүдрэвч байхгүй.  Бүр худалдаа эрхлэх зөвшөөрөл ч үгүй. Тэд бараагаа машинаар, тэргээр татдаггүй.  Хэдхэн зүйлээ тор, цүнхэндээ хийгээд тэврээд л ирдэг.  Тэдний хаяг Хархорингийн гудамж.  Бүр тодруулбал Хархорингийн  автобусны буудлаас  Цамбагарав хүртэлх явган хүний зам ч гэж хэлж болно.  Хотын өнцөг булан бүрээс хоногийнхоо хоолыг залгуулах хүсэлтэй иргэд тэнд л  ирж, дуртай газраа сонгон наймаагаа дэлгээд сууна. Тэд чимээгүй тэлсээр л байна.  Саяхныг хүртэл 20 гаруйхан худалдаачин байсан учраас хүмүүст нэг их анзаарагддаггүй байж. Гэтэл одоо 100 гаруй хүн зөвшөөрөлгүй наймаа хийж байна. Хүн харахад  эмх замбараагүй, хотын өнгө үзэмжид ч муугаар нөлөөлнө.  Арга ч үгүй.  Төв замынхаа хажуугаар ууттай төмс, 00-ийн цаас, оймс, хуучин өмд цамцаа дэлгээд зардаг улсын нийслэл манайхаас өөр үгүй л болов уу. Бүр гарцан дээр “00 цаасаа аваарай” хэмээн зогсож байх юм.

Энэ асуудалд тэнд худалдаа хийж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Тэд ашиг олж баяжих биш хоногийнхоо хоолыг нь олох гэж ядаж яваа нь тодорхой.  Худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн ихэнх нь байсан газраасаа  хөөгдөн ийнхүү гудамжинд гараад байгаа юм байна.  Учир нь Хархорин захын өргөтгөлд барилга барьж эхлэснээс хойш мөнгө муутай, танил талгүй хэсэг нь лангуугүй хоцорч, мөн “Нарантуул” захын хуучин бараа зардаг хүмүүсийг хөөсөн учраас энд ирэхээс  аргагүйд хүрсэн юм байна.  Худалдаачид “Энэ хавийн цагдаа байцаагч нартай муур хулгана болж тоглоно. Замын энэ талаас хөөхөөр нөгөө талд нь гарчихна. Нөгөө талд гарахад хөөвөл эндээ хүрээд ирдэг.  Одоо ч бүр сурчээ” хэмээж байв. 

Ганц  нэгхэн хүн бол асуудлыг хөндөх шаардлагагүй байлаа. Гэтэл бүхэл бүтэн зах гудамжинд гараад ирлээ. Тэнд эмх замбараа, дүрэм журам, хүнсний аюулгүй байдал бүр ч алга.  Орны бүтээлэг дэвсээд л хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хуучин хувцас, гутал гээд  бүхнээ өрөөд өдөржин өвдөглөн сууж байна. Удахгүй тэр чимээгүй зах зам дээр гарахад ойрхон байна.  Одоо аялал жуучлалын цаг үе ирж байна.  Гаднынхан муулна гээд хамаг л муу муухайгаа  нуугаад байсан  биш бил үү. Гэтэл тэр дүр зургийг харсан жуулчид манай орныг юу гэж хочлох бол.  Хотын дарга та өдрөөс өдөрт тэлсээр байгаа чимээгүй захтай танилцана уу.  Тэнд байгаа худалдаачид хоногийн хоолоо олох гэж зүтгэж байгаа болохоор хөөгөөд нэмэргүй, дийлэхгүй. Харин тэдэнд амар тайван, худалдаа эрхэлж, орлоготой болгох боломжийг судалж өгөөч Xотын дарга аа?

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 29 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 32 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 38 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин