Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг

2014-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

....Дэргэдэх оргил нь илээд авахаар ойрхон байв

Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор үүлгүй байв...гэх алдартай яруу найргийн мөртүүд бий. Хөдөө нутгийн сайхан зохицлоор хот газрын мууг илэрхийлэхээр болсондоо хүлцэл өчье. Үнэндээ нийслэл хотын агаарын бохирдол, утаа тортог нь шөнийн цагаар нүдэнд торох одгүй болгож, төлөвлөлтгүй байшин барилгууд нь бөөр нийлж оршин суугчид нь нэг нь нөгөөгийнхөө цонхыг илээд авахаар болгочихжээ. Нэгэнт ду­лааны улирал наа­шилсан болохоор утаа тортгоо түр орхиё. Харин барилгын асуудал жилийн дөрвөн улиралд асуултын тэмдэгтэй хэвээр. “Барилга-Асуудал” булангийн энэ ду­гаарт орон сууцны ба­рилга хоорондын зай талбайн асуудал, норм, стандарт нь ямар байдгийг сурвалжиллаа. Орон сууцанд нь барилга тулгаад барьчихснаас болж цайныхаа дээжийг өргөтөл зэргэлдээх орон сууц тулчихаад тэнгэр бурхандаа биш айлын цонх руу цацчихлаа гэх хөгшид ч бий. Тэднээс гадна нарны илчийг хүртэх боломжгүй болчихсон нь ч олон. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороон дахь 95 дугаар байрныхан. Энэ байр бидний хэлж заншсанаар “Натур” худалдааны төвийн урд бий. Иргэдийг анх шинэ байрандаа ороход Богд уулаа тольдчихдог, ер нь хотыг барагцаалаад харчихдаг байжээ. Хоёр жилийн өмнө ашиглалтад орсон долоон давхар байрны оршин суугчид сүүлийн жил орчмын хугацаанд амар тайван амьдрахаа больжээ. Жилийн дотор эргэн тойронд нь өндөр өндөр барилга боссоор 95 дугаар байр үзэгдэхээ ч больж. Өнгөрсөн жилээс байрны урд нэгэн барилга боссоноос тэдний зовлон бүр ч нэмэгдсэн гэнэ.

 

“ӨДӨР ЧИЙДЭН АСААЖ ӨРӨӨГӨӨ ГЭРЭЛТҮҮЛДЭГ”

Хоёр өрөө байрных нь цонхыг таглан босч буй 15 давхар барилгыг тус байрны 34 тоотын оршин суугч Д.Дорлигийнхон гэр бүлээрээ тэмцээд бараагүй гэнэ. Сүүлийн зургаан сарын турш нарны гэрэл харсангүй гэх тэрээр “Байранд маань тулгаад босчихсон барилгаас болж өдөрт чийдэн асааж өрөөгөө гэрэлтүүлдэг боллоо. Өнгөрсөн жил урд барилгын суурь тавьж байхад байраараа гарч эсэргүүцсэн ч бараагүй. Оршин суугчид зөвшөөрөхгүй бол барилга бариулахгүй гэсэн захирамж байдаг гэсэн. Хэрэгждэггүй юм билээ” гээд найдвар тасарсан бололтой өгүүллээ. Харин дээд давхрын оршин суугч Д.Эрдэнэтуулынд нар “айлчилдаг” юм байна.  Тэрээр “Үдийн алдад л хоёр байрны голоор нар цухуйж харагддаг. Нар 10 минут болоод л хэвийчихнэ” гэлээ.

 

НАР ХААСАН БАРИЛГА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙСАН ГЭВ

95 дугаар байрныхны нарыг хаасан гэх барилга чанх урд нь 10 метр орчим зайд босчээ. Хоёр барил­гын хооронд ганц л машин өнгөрөх боломжтой юм. 95 дугаар байрны баруун талд хоёр алхмын зайд дахин өөр барилга ч ашиглалтад оржээ. Иргэдийг хамгийн ихээр хохироож байгаа нь урд талын барилга гэнэ. Хоёр блок 15 давхар тус орон сууцыг “Хүчит цамхаг” гэх компани барьж байна. Сууриа анх тавихдаа л 95 дугаар байрны иргэдийг бухимдуулж шөнө өдөргүй алх дөш хангинаж, хүнд даацын автомашин шороо татуулан сүлжилдэх болжээ. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, адаг сүүлд нь нарыг нь “хулгайлчихсан” тус барилга анхнаасаа зөвшөөрөлгүй байсныг оршин суугчид хэллээ. Барилгын ажил дөрвөн давхарт ирэх үеэс зөвшөөрлөө авсан гэлээ. Арга ядсан оршин суугчид барилгын ажлыг эсэргүүцэж гарын үсэг цуглуулан холбогдох газруудаар явсан гэдэг.

Энэ барилга зөвшөө­рөлтэй ч бай, үгүй ч хамгийн гол нь иргэдийн нарны илч үзэх боломжийг хаачихсан нь харамсалтай. Нийслэлд өдрийн цагаар чийдэнгээ асаадаг Дорлиг, нарны илчийг аравхан минут хүртдэг Эрдэнэтуулууд олон бий. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвөлт”-ийг баталжээ. Мөн 2004 онд батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” гэж бий. Эдгээрт барилга хоорондын зай талбай, норм дүрэм ямар байдгийг тов тодорхой тайлбарлажээ. Орон сууцны давхраас шалтгаалж барилга хоо­рондын зай талбай хэрхэн өөрчлөгдөгийг дээрх хүснэгтээр харууллаа. Өдөрт аравхан минут биш өрөөнийхөө тооноос шалтгаалж нарны тусгал хэдэн цагаар байх ёстой нь ч энд бий. Тухайлбал, нэг айл дунджаар 2-3 цаг байгалийн гэрлийг авах эрхтэй.  Түүнчлэн 2-3 өрөөтэй айлын нэг өрөө, 4-6 өрөөтэй айлын хоёр өрөөнд нарны тусгал заавал байх ёстой ажээ.  

Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил х

5 цаг 22 мин
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн х

6 цаг 8 мин
“Тэтгэврийн зээлийн 50/50 журмыг яаралтай цуцалж, 100 хувь олгохыг шаардаж байна”

Монголбанкнаас тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл учир өр, орлогын харьцааг тусга

7 цаг 41 мин
Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Ажилдаа ороод 20 хонож буй Засгийн газар Хэмнэлтийн төсвийн тодотголыг боловсруулж УИХ-д өрг

15 цаг 8 мин
X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Түүхнээ, “...Богдын Даншиг наадам” хэмээгддэг Даншиг наадам өнгөрсөн долоо хоногийн сүүл

15 цаг 8 мин
“Ганц очноос ноцсон аюул”

Уул талын өвс гандаж, хөрс хуурайшснаар багахан очноос хүний халуун амь, эд хөрөнгө, онгон дагшин байгаль устаж үгүй болж мэдэхээр болжээ.

15 цаг 8 мин
С.Баяржаргал: Хил хамгаалалтад орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашигладаг болсон

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа хүндэт хилчин, хошууч генерал Чогын

15 цаг 8 мин
Хотын баруун бүсийн иргэд нүдний тусламж үйлчилгээг дэргэдээсээ авах боломж бүрдэв

“Орбис олон улсын байгууллага нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүүхди

15 цаг 8 мин
Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Өчигдөр 12 цаг 35 мин