Ч.Батбаатар: Машин ачих үед жолооч ирвэл торгуулийг хөнгөвчлөх ёстой

2014-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

ШӨХТГ-аас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тус газраас замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачих үйлчилгээ болон эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүдийг шалгажээ. Түүнчлэн орон сууцны талбай дутаасан зөрчилтэй компаниудын асуудлаар шүүхийн байгууллагад хандаад байгаа ажээ. Мэдээллийг тоймлон хүргэе.

                     

ШӨХТГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Орон сууцны талбай дутааж иргэдийг хохироосон “Тайгам Алтай” компани ШӨХТГ-ын торгуулийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан. Хан-Уул дүүргийн шүүхээс саяхан тэдний гомдлыг үндэслэлтэй гэж үзэн ШӨХТГ-ын улсын байцаагчийн торгуулийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. ШӨХТГ-аас шүүгчийн шийдвэрийг буруутгаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёсзүйн хороонд хандахаа мэдэгдлээ. Тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар “Улсын байцаагчийн тавьсан торгуулийг арав хоногт төлөөгүй тохиолдолд шүүхийн шатанд шилжиж албадан төлүүлдэг. Энэ дагуу “Тайгам Ал­тай” компанид Хан-Уул дүүргийн шүүгч шийдвэрийг баталгаажуулсан атлаа тус компани хүлээн авахгүй гэсний дагуу өөрийн за­хирамжаа буцааж цуцалж хууль зөрчсөн” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард “Жаст ойл”, “Магнай трейд” компани шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмж улмаар холбогдох газруудаас шаардлага хүргүүлж, хуучин үнэд нь оруулж байсан. Тухайн үед Шу­дарга өрсөлдөөн хэрэг­лэг­чийн төлөө газраас тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр эдгээр компаниудад торгуулийн хуудсыг хүргүүлснээ мэдээлж бай­сан. Тодруулбал, “Магнай трейд” компанийг 2.3 тэрбум, “Жаст Ойл”-ийг 941 сая төгрөгөөр торгохоор болсон юм.  Харин энэ шийдвэрийг нефть импортлогч компаниуд эсэргүүцэж шүүхэд хандсан билээ. Өнгөрсөн долоо хоногт “Жаст ойл” компанийн нэхэмжлэлийг хэлэлцэж ШӨХТГ-аас тус компанид тавьсан торгуулийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

                               

 ХУВИЙН 158 ЭМНЭЛЭГ ДААТГАЛААР ҮЙЛЧИЛНЭ

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас дараах мэдээллийг тодрууллаа.

-Замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашин ачих үйлчилгээний талаар гомдол, санал ирэх болсон гэсэн. Иргэдийн гомдлыг барагдуулах боломжтой юу?

-Эхний ээлжинд Нийслэлийн тээврийн газартай хамтарсан шалгалтыг эхлүүлээд байна. Иргэдээс өөрөө байхад нь ачаад явчихаж байна гэсэн гомдол олноор ирэх болсон. Мөн тэмдэг, тэмдэглэгээгүй газар тавьчихсан байхад аччихлаа, машинаа очиж авахаар журмын хашааны төлбөрийн баримтыг өгөхгүй байна гэх гомдлууд бий. Шалгалтын үр дүнд машин ачих үед нь эзэн нь гарч ирэхэд хэчнээн төгрөгийн торгууль байх юм гэдгийг тодорхой болгохоор ажиллаж байна.

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгүүдэд хяналт тавьсан гэсэн үү?

-Энэ онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгохоор болсон эмнэлгүүдийн тоог гаргасан. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд ийм үйлчилгээтэй 79 хувийн эмнэлэг байхад орон нутагт ч мөн тооны эмнэлэг даатгалаар үйлчлэх гэрээтэй юм байна. Харин иргэд энэ талаарх мэдээлэл байдаггүйгээс хувийн эмнэлгүүдээр үнэ тарифаар нь үйлчлүүлээд байдаг. Тиймээс бидний гаргасан эмнэлгийн жагсаалтаас та өөрийн нутаг дэвсгэрт байгаа Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан хувийн эмнэлгийг сонгон үйлчлүүлэх боломжтой.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 29 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 32 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 38 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин