Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа

2014-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

МОНГОЛ УЛСАД  ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ БУС ШҮҮХИЙН ДАМПУУРАЛ ЯВАГДАЖ БАЙГААГ СОНОРДУУЛАХ НЬ

        Монгол Улсын Ерөнхийлөгч таны санаачилж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17/15 дугаар зөвлөмжөөр “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр” батлагдсанаар өнөөдөр Монгол Улсад шүүхийн шинэтгэл хийгдэж байгааг мэдэхгүй хүн бараг үгүй бизээ.

        Энэхүү шинэтгэлийн нэг гол зорилгын нэг нь шүүхийн боловсон хүчний шинэчлэлийн асуудал байсан бөгөөд шүүгчийн сонгон шалгаруулах арга ажиллагааг сайжруулж мэргэшсэн чадварлаг шүүгчдийг сонгон олж шүүгчээр ажиллуулахын тулд эрхэм ерөнхийлөгч таны 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар зарлигаар Шүүгчийг сонгон шалгаруулах журам батлагдаж бүх шатны шүүгч ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, дүгнэх, сонгон шалгаруулах, өргөн мэдүүлэх арга ажиллагааг дээрхи журмыг баримтлан хэрэгжүүлэхээр болсон билээ.

         Ингээд энэ журмын дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөл хамгийн анхны сонгон шалгаруулалтаа зарлаж бүх шатны ерөнхий шүүгч болон давж заалдах шатны шүүхэд нэр дэвшигчдээс Шүүхийн Мэргэшлийн Хороо маш өндөр шалгуурын дагуу шалгалт авсан боловч энэхүү шалгалтын дүнгээ нууцалсаар яваад гэнэт нэг өдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл хуралдаж олон түмнийг цочроосон шийдвэр гаргалаа.

         Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь Шүүхийн Мэргэшлийн Хорооны үнэлгээ болон Хуульчдын Холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган илээр санал хурааж олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгч танд өргөн мэдүүлэх хуулийн зохицуулалтыг илтэд гуйвуулж нэр дэвшигч ямар үнэлгээ авсаныг үл харгалзан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүн өөрсдийн дур зоргоор, өөртөө таалагдсан, аргадсан, үгийг нь хүлцэнгүйгээр дагах, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй хүмүүсийг танд өргөн мэдүүлэхээр явуулсаныг мэдэгдэж байна.

         Сая өнгөрсөн 5 дахь өдөр болсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны шийдвэрийг бүх шүүгч нар төдийгүй ард иргэд чих тавин хүлээж суулаа.

         Аргагүй шүү дээ өнөөдөр шүүхийн шинэтгэл гээчийг эхлүүлээд хамгийн анхны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэж байгаа хуралдаан шүү дээ.

         Шударга ёс хаачсан юм бэ. н.Лүндэндорж даргаа та ямар сайхан зүйл ярьж гарч ирлээ дээ.

        Хамгийн бага оноо авч үнэлгээний эрэмбээр хамгийн сүүлд орсон, Хуульчдын холбооноос “тэнцэхгүй” гэсэн үнэлгээ авсан, сахилгын хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа, тухайн шүүхдээ ажиллах мэргэшсэн шинжийг огт хангаагүй хүмүүсийг Шүүхийн ерөнхий зөвлөл танд өргөн мэдүүлээд байна. Үүнийг та шалгаж үзээч.

        Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүсийн нэрс ерөнхий зөвлөлийн хуралдаанаас хэд хоногийн өмнө гарчихсан бүх хүн ам амандаа ярьж байсныг юу гэх вэ. Нөгөө л Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зориг Ерөнхийлөгчтэй ярилцаж байгаад, Ерөнхийлөгчийн зөвшөөрсөн хүмүүсийг гаргана гэнээ гэх цуу үг ам дамжин яригдаж байсан ч арай ч үгүй байлгүй дээ, одоо л шударгаар хүмүүсээ гаргах байх гэж бүгд итгэж чадахгүй байсан ч үнэхээр үнэн байлаа.

        Энэ байдал эхнээсээ газар авбал цаашид олон нийтийн шүүхэд итгэл итгэл нэмэгдэх нь бүү хэл бүр алдагдаж дараа дараагийн шүүгчийн сонгон шалгаруулалт шударгаар явагдах боломж үгүй боллоо. Шалгалт өгөхөөр шийдсэн хүмүүс юунд итгэж суух вэ.

         Ингэхэд Шүүхийн Мэргэшлийн Хороо байх ямар шаардлагатай юм бэ. Шүүхийн Мэргэшлийн Хорооны гишүүдээ та нар шударга ёсны төлөө дуугараач ээ.

        Өмнөх Шүүхийн ерөнхий зөвлөл яг л ийм байдлаар өөрсдийнхөө захиалгаар хэрэг шийддэг хүмүүсийг бодлогоор хуйвалдаж гаргадаг байсныг таслан зогсоох гэж бие даасан бүтэц бүрэлдэхүүн бүхий асар том шинэ байгууллагыг бий болгосон гэж ойлгосон юмсан, одоо л шүүгч нарыг шударгаар сонгон шалгаруулах нь гэж олон түмэн итгэж байсан юмсан. Даанч дээ Ерөнхийлөгчөө өмнөх ерөнхий зөвлөлөөсөө дээрдэхгүй ийм бусармаг хуйвалдааны газрыг дахиад бий болгочихсон юм уу.

         Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлыг мушгин гуйвуулж олонхийн санал аваагүй гэх нэрийдлээр өөрсдийнх нь үгэнд орж тал тохой засдаггүй, захиалгаар хэргийг нь шийддэггүй, шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан мэргэшсэн чадварлаг хүмүүсийг гаргахгүй хавчин боож байгаа  этгээдүүдийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээс буцаан татах асуудлыг шүүгч нар нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй болсон байна.  

         Энэ ёс бус байдалд эрхэм Ерөнхийлөгч та анхаарлаа хандуулаач, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс нэр дэвшигчдийн авсан үнэлгээг татан авч шалгаач, Хуульчдын Холбооны дүгнэлтийг үзээч.   

         Эцэст нь таныг шударга үнэнийн төлөө шийдвэр гаргана гэдэгт ард иргэд, нэр дэвшүүлэх гэж байгаа хуулчид, нэрээ дэвшүүлсэн хуульч, шүүгчид итгэж байна.

         Шударга ёс ялах болтугай.  

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 29 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 32 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 38 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин