
Т.ДАЛАЙ
Нийслэлийн удирдлагууд өдөр болгон л ямар нэгэн журмын тухай хэлэлцдэг боллоо. Зогсоолын журам, гар дээрээс наймаа эрхлэгчийн журам, ТҮЦ-ийг ажиллуулах журам гээд л. Ер нь журамгүй өдөр гэж алга. Сүүлдээ журам хэмээх цагаан дээр хараар бичсэн зүйл нь хоёр гуравхан өгүүлбэр болохоо дөхөөд байна уу даа. Саяхан ТҮЦ ажиллуулах журмын тухай хэлэлцсэн. БГД-ийн Засаг дарга Д.Оросоо Хотын ерөнхий менежер Б.Бадралд хандаж “Энэ гуравхан хуудас бичгийг тань юу гэх вэ. Журам гэдэг сүүлдээ хэдхэн өгүүлбэр болох нь дутаад байх шив” хэмээн хатуухан үг хэлээд авна лээ. Нээрээ л хотын захиргаа өдөр болгон нэг журмын тухай л хэлэлцэх юм. Тэр нь амьдрал дээр хэрэгжээд байгаа нь ч эргэлзээтэй л байна.
Эх сурвалж www.polit.mn