Хуулийн ангийн оюутнууд спортоор өрсөлдлөө

2014-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ, их дээд ангийн оюутнууд өнгөрсөн амралтын өдрүүдэд спортоор өрсөлдөж өнжлөө. Энэхүү тэмцээнийг эчнээ дөрөвдүгээр ангийн оюутнууд амжилттай зохион байгуулсан юм. Учир нь төгсөх эчнээ ангийн оюутнууд жил бүр спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Сагсан бөмбөг, гар бөмбөг, теннисийн төрлөөр зургаан ангийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорисноос багийн нийт дүнгээр зохион байгуулагч эчнээ дөрөвдүгээр дамжааны баг тамирчид тэргүүлсэн байна. Тухайбал, энэ ангийн эрчүүд буюу Бат-Эрдэнэ ахлагчтай тамирчид сагсан бөмбөгийн төрөлд хүрэл, З.Цацрал ахлагчтай эмэгтэйчүүд алт,  волейболын төрөлд Ж.Эрдэнэсайхан ахлагчтай тамирчид мөнгө, теннисээр Д.Баярмаа, Мишигдорж нарын тамирчид тус бүр мөнгөн медаль хүртсэн байна. Харин шилдэг тоглогчоор эчнээ хоёрдугаар ангийн тамирчин М.Бямбажав бусдаасаа илүүрхсэн гэнэ. Спортын энэхүү арга хэмжээ нь эчнээ, их дээдийн ангийн оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний төрлүүдээр дамжуулан тэднийг хооронд нь танилцуулах, оюутан цагийн дурсамжыг үлдээх, сургуулийнхаа хөгжил дэвшлийн төлөө санал сэтгэгдлээ солилцох, цаашдын ажил, төрлийн холбоог нэмэгдүүлэхэд тэмцээний зорилго оршдог гэж тэмцээн зохион байгуулагч ангийн  дарга Дэлгэрмаа онцолсон юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 41 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин