Ялалтын баяр монголчууд ч хамаатай

2014-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Нацист Герман ЗХУ-д дайн зар­лалгүй хал­дан довтолсон анхны өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд л манай улс дэлхийн хоёрдугаар дайнд Германы эсрэг оролцохоо албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэр өдрөөс эхлэн Монголд ЗХУ-ын Улаан армид туслах сан байгуулсан бөгөөд ард иргэдийн хандиваар 1941 оны аравдугаар сард хойд хөрш рүү тусламжийн анхны цуваа хөдөлсөн билээ. Тус цуваагаар 15 мянган ширхэг цэргийн зориулалттай өвлийн иж бүрэн хувцас, 1.8 сая төгрөгийн үнэтэй хоол хүнсний бүтээгдэхүүн, 587 мянган төгрөгийг бэлнээр хүргэсэн байдаг. Дайны туршид БНМАУ холбоотон хойд хөршдөө нийтдээ 30 шахам сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн есөн цуваа илгээсэн байдаг.

Үүнээс гадна нацист Германы эсрэг манай улсын 300 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр тулалдаж явсан билээ. Өөр нэг жишээ дурдахад, нацистууд Москвад тулж ирээд байсан цөвүүн цагт КУТВ буюу Дорнын хөдөлмөрчдийн коммунист их сургуульд сурч байсан үүнийг бичигч миний өвөг эцэг бусад монгол оюутнуудын хамт шөнө бүр хотын барилгуудын дээвэрт гаран дайсны онгоцуудын фугасан бөмбөгүүдийг унтраадаг байсан гэдэг.

Түүнчлэн 500 мянга гаруй монгол морьд фронтын аль хүнд хэцүүг туулан тэсвэр хатуужлаараа Улаан армийн цэргүүдийн жинхэнэ хайр хүндлэлийг хүртсэн юм. Белоруссийн намаг, зүүн Европын уул нуруудыг туулахад танк, ачааны машин бус монгол морьд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Монголчуудын бу­цалт­гүй тусламжаар 1942 оны сүүл гэхэд 32 “Т-34”, 21 “Т-70” танк бүхий “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, 1943 оны намар “Монгол ард” нэр авсан нисэх эскадриль Улаан Армийн бүрэлдэхүүнд багтан Берлин хүртэл тулалдсан юм. Дайны үеэр монголчууд фронтод 500 мянган тонн мах, 64 мянган тонн арьс нийлүүлснийг ч тэмдэглэх хэрэгтэй.

Тухайн үед 130 сая хүн амтай баян чинээлэг АНУ ЗХУ-д “ленд-лиз”-ийн шугамаар үзүүлсэн нийт тусламжийн гуравны нэгд хүрэхүйц хандивыг ердөө 800 мянган хүнтэй манай улс дангаар гаргасан байдаг юм. Байдаг нөөц хүчээ шавхан өөрийн холбоотон ЗХУ-д хоёргүй сэтгэлээр тусласныхаа ачаар дэлхийн хоёрдугаар дайны дараа БНМАУ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, тусгаар улс болж чадсаныг дурдах нь зүйтэй биз ээ.     

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 41 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин